2021.04.29
Б.Саранчимэг: Халдвар авч эдгэрсэн иргэд хэвийн горимд ажиллаж, зорчих боломжтой юу?
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо.
Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ийн гишүүн Б.Саранчимэг:
Юуны түрүүнд цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн бүх ажилчдад талархал дэвшүүлж байна. Мөн Энэтхэг улсад тусламжийн аян зохион байгуулахад Их хурлын гишүүд аж ахуйн нэгж, иргэдэд Монгол Энэтхэгийн парламентийн тэргүүний хувьд сэтгэлийн дэм өгч туслалцаа үзүүлсэнд гүнээ баярлаж байна.
ЭМЯ болон УОК-оос авч хэрэгжүүлж буй алдаа дутагдлыг шүүмжлэхээс илүүтэй, цаашид илүү сайжруулах, асуудлыг тодорхой болгох шаардлагатай дээр саналаа хэлж асуулт асуухыг хүсэж байна. Халдварын эрсдэлтэй үед эмч эмнэлгийн ажилчдыг урамшуулж, дэмжих хэрэгтэй байгаа юм. Халдвар авч эдгэсэн иргэд нийгмийн дунд ялгаварлан гадуурхлалтад өртөж байна, мөн ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд хүнд байна. Тйимээс энэ тал дээр анхаарч Соёлын яамтай холбогдож, ямар ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? Эдгэсэн иргэд эргээд ажилдаа орсон тохиолдолд аж ахуйн байгууллага мэдээллээр хангаж өгч байгаа юу?
Вакцинжуулалтын хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс нийгэмд оролцож зорчих ажиллах боломжтой гэсэн журам боловсруулж байгаа гэсэн, энэ журам хэзээ батлагдах вэ? Иргэд дархлаажуулалтын нэг болох витамин эмийн сангуудад хангалттай хүрэхгүй байгааг Эрүүл мэндийн сайд хэлж байсан юм. Үүнтэй холбоотой хувь хүн нэмэлтээр витамин захиалж авах боломжгүй болчихсон нөхцөлд ЭМЯ, УОК шийдэж өгөх хэрэгтэй байна. Тус асуудал дээр бодож төлөвлөсөн зүйл байгаа юу? Мөн халдвар авч эдгэсэн маш олон хүн байгаа, эдгээр хүмүүсийг цаашид яах вэ?
Түүний асуултад Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn