НМХГ амны хаалтаас дээж авч, шинжилгээнд өгчээ
2021.04.29

НМХГ амны хаалтаас дээж авч, шинжилгээнд өгчээ

НИТХ-ын хуралдаанааркоронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис танилцуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотод халдвар авсан 864 хүн шинээр бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоо 30170 болоод байна. Эмнэлэгт 3662, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 7629 хүн байгаа юм. Нийт 106 хүн нас баржээ. Шинжилгээний найман цэг, тандалтын 46 баг ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын I тунд 614256, II тунд 291900 хүн хамрагджээ.

Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэдийн I тунг хийж дуусах бол II тунд тавдугаар сарын 29 гэхэд хамруулж дуусахаар төлөвлөжээ. НИТХ-ын төлөөлөгчид коронавирусээр өөр өвчин байгаад анхаарал хандуулж, дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг хүссэн. Түүнчлэн НМХГ-аас амны хаалтаас дээж авч, шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа гэсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар

“УОК голлох шийдвэр гаргаж, НОК зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа. 13 мянган төрийн алба хаагч бэлэн байдалд шилжин ажиллаж байна. УОК, НОК зөрчилдсөн зүйл байхгүй. Цаашид зохион байгуулалтыг улам сайжруулж, 1.5 сая иргэнийхээ төлөө хариуцлагатай ажиллана” гэлээ.