2021.04.29

Н.Ганибал: Ардчилсан намын гаргасан шийдвэр хуулийн хүрээнд хэрэгжихгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

Үндсэн хуульд заасан ардчилал, шударга ёс гэх үндсэн зарчмыг гажуудуулсан талаар хэлэлцэж байна. Бүх хууль ойлгомжтой байгаа, гишүүд болон иргэд ч ойлгохоор юм. Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны гаргасан шийдвэр Ардын намд нийцээгүй учраас үндсэн хуулийн нэг гишүүнийг ажлаас нь буулгасан байна.

Эргээд дунд суудлын хуралдааныг хийхдээ Ардын намын хуульчид шийдвэр гарсан байна, үүнд иргэдийн санал асуулга ороогүй. Энэ асуудал нь Монгол ардын намын бүрэн эрхтэйгээр гаргасан шийдвэр гэж харагдаж байна. Яг үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах гэж байна, мөн дээд шүүхээр хэлэлцэн явж байгаа юм. Үүгээр зогсохгүй ардчилсан намын бүх шийдвэр гацсан, гаргах ёстой шийдвэрүүдийг гаргахгүй байна. Ийм байдлаар улсын ажил гүйцэтгэж байгаад харамсалтай байна.

Цаашид ийм жишгээр явж болохгүй гэж МУ-ын ерөнхийлөгч хориг тавьсан юм. Тус шийдвэрт зарим гишүүд эгдүүцэж байгааг харлаа.
Хориг тавьж нь төрийн ажил хийж буйгийн илрэл, болохгүй байгааг илэрхийлж байна. Тэгтэл та бүгд 61 хувьтайгаар түрэн орж асуудлыг шийдэж байна.Тиймээс энэ хоригийг хүлээж авах ёстой юм. Өнөөдөр УИХ-ын гишүүд үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг батлагдаагүй байхад шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn