2021.05.20
Н.Ганибал: Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж авч байхад, цаашдаа Ерөнхийлөгч байх хэрэг байна уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригыг хэлэлцэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Сүүлийн чуулган дээр хүндэтгэлгүй хандаж байна.Тэр дундаа Ерөнхийлөгчийн хоригийг байхгүйд тооцож байна. Сонгуулийн Ерөнхий бүртгэлийн үйл ажиллагаа явуулахдаа хариуцлагагүй хандаж байна. Хариуцлагын хэн хүлээх вэ?
Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд маш их мөнгө, зардал гарна, энэ асуудал унах юм бол өнөөдрийн ярьж байгаа хүмүүс хариуцлага хүлээгээрэй. Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаарч ажиллах байх. Гэхдээ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж авч байхад, цаашдаа Ерөнхийлөгч байх хэрэг байна уу?
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn