2021.04.29

Ц.Туваан: Хууль тогтоогчид нь цэц үү, нам байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан

Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хурал болсон уу? Шийдвэр гарсан уу, үгүй юу? Ямар хурал нь болоод шийдвэр гардаг юм бэ? Хууль тогтоогчид Цэц үү, нам уу? Хуульд тийм юм гаргаагүй байна гэж дүгнэлт гаргаж байгааг ойлгохгүй байна.

Монгол улс парламентийн засаглалтай орон, бүх хуулиа бичдэг. Гаргасан хууль дээр хориг тавиад, хоёр байнгын хороо маш өндөр ирцтэй хүлээж авч байгаа нь логикгүй асуудал байна. Хууль дотор хаалт нээгээд, хаагаад гэдэг үг их ярьж байгаа. Үндсэн хуульд зургаан жилд нэг удаа гэж тодорхой заасан. Үүнийг юу гэж ойлгож байна вэ?

Түүний асуултанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монголд ардчилал үгүй болж, хууль үйлчлэхгүй байна. Нэг намын дарангуйлал бий боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn