2021.04.29
Д.Ганбат: Үндсэн хуулийн цэц хараат бус шийдвэрлэж чадсан уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын уншсан зүйлд хуйвалдаан гэдэг үг орж ирлээ. Үнэхээр хуйвалдаж байна. Үндсэн хуулийн цэц хараат бус шийдвэрлэж чадсан уу? Ардын намын 62 гишүүн байна.Энэ намын хуулийн хэлтэс хууль бус зүйлийг хуульчилж байна. Үүнтэй Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо санал нийлж байна уу? МАН-ын дарга Ардын намаас дэвших гэж байгаа юм шиг байна.
Өмнө нь та нар одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэж ярилцлага өгч байсан. УИХ-ын гишүүдийн тал нь гэмт хэрэгтнүүд гэж хэлсэн. Байж магадгүй, өмнөх парламентээр бие биенийгээ хулгайч, баялаг намтартай гэж ярьдаг байсан. Бүх бичлэг үлдэж байгаа. Та нар ард түмнээ бодох хэрэгтэй. Ард түмний элчийн үүргээ гүйцэтгээрэй. Гучин жилийн түүхтэй парламентыг ингэж болохгүй. Ард түмэн хүнд байна шүү.
Түүний асуултанд Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нар хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Муухан найруулагчийн ядмаг жүжиг хаа хүрэхийг мэдэхгүй байна. Гэхдээ дүнгийн ард түмэн тавина.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn