ЦАР ТАХЛЫН ЭРСДЭЛ БА ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДАХЬ БОЛОМЖ
Ая тухтай 10 амралтын газрыг танилцуулж байна.
2021.05.21

ЦАР ТАХЛЫН ЭРСДЭЛ БА ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДАХЬ БОЛОМЖ

Ковид 19 цар тахал аялал жуулчлалын салбарт 100 хувь сөргөөр нөлөөлж энэ салбараас манай улсад орж ирдэг 600 гаруй сая ам.долларын орлого тасарсан. Гэхдээ аялал жуучлалын салбарын орлого зөвхөн гадны жуулчдаас бүрддэг гэвэл өрөөсгөл ойлголт аж. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, соёлын өвийн хосгүй цогцолбор бүхий газруудад, гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ очиж амран, тав тухыг эрхэмлэдэг дотоодын аялагчид жилээс жилд нэмэгдсээр байна. Эрхэм уншигч та аяллын төлөвлөгөөгөө гаргасан уу?

Өнөөдөр та бид дэлхийн улс орнуудаар өмнөхийн адил очиж, аялаж, амарч чадахгүй ч гэлээ эх орныхоо дөрвөн зүг найман зовхист байрлах, дэлхийн дайтай тав тух, тансаг орчин, шилдэг үйлчилгээг мэдрүүлэх амралтын газруудыг бид танд санал болгож байна. 

Дотоодын жуулчид том зах зээл, том боломж байгааг аж ахуй нэгжүүд харж эхлээд, тэдэнд зориулсан бүтээгдэхүүнүүдийг зарлаад байна. Vip expert сэтгүүл шинэ дугаартаа эх орныхоо тансаг, үзэсгэлэнт байгальд, ажлын алжаалаа тайлж, их хотын дуу чимээнээс хол, дархлаагаа дэмжиж, олон төрлийн амтат хоол зооглон, бие сэтгэлийн их амгаланг мэдрэх 10 амралтын газрыг сонгон авч, уншигч танд танилцуулж байна. 

Улаанбаатар хотоос холгүйхэн Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газраас эхлээд өмнийн их говийн алтан шаргал элсэн дундах Говь Гурван Сайхан уулан дахь Ёлын ам, Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн Цагаан суварга, цэнгэг уст Буйр нуур, анагаан тэтгэх шидтэй хужирт, цэнхэрийн рашаан зэрэг хосгүй байгалийн үзэсгэлэнт газруудад байрлах дараах газрууд эрхэм таны өмнө үүд хаалга нээгээд байна.  

Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутаг, Мэлхий хадны урд Онгоцтын аманд байрлах Тэрэлж Лодж жуулчны бааз эрхэм үйлчлүүлэгч, амрагч танд зориулан тав тухтай, тансаг орчныг бүрдүүлээд байна. Дөрвөн улирлын алинд ч таныг болон хайртай хүмүүстэй чинь хамт уламжлалт Монгол гэрийг орчин үеийн шийдлээр тохижуулсан цомцог гэр, люкс гэр, байшиндаа хүлээн авч, мастер тогоочийн хийсэн ази, европ хоолоор үйлчилж, олон төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгож байна.

Холбоо барих: 9905 2952, 

https://www.facebook.com/TereljLodgeLookMongolia 


Хөвсгөл нуурын хойд булангийн үзэсгэлэнт хошуу, сүрлэг хангай уулсаар хүрээлэгдсэн ART88 Resort нь дэлхийд хосгүй цэнгэг уст нуурын эрэгт хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл баясгам нар жаргахыг харах боломжтой таван одтой зочид буудал бүхий шинэ, загварлаг, романтик, хамгийн тухтай амралтын газар юм. Та эндээс хамгийн шинэлэг, шилдэг үйлчилгээг авч, амьдралын шинэ эрч хүчийг мэдрэн, хэзээ ч мартагдашгүй цаг хугацааг өнгөрүүлнэ. Та энд морь унах, явган аялал хийх, загасчлах, нүүдлийн соёл иргэншил, ялангуяа цаатан иргэдийн талаар илүү ихийг мэдэхээс гадна саун, массаж, усан бассейн, кино театраар үйлчлүүлэх боломжтой.

Холбоо барих: 9911 8673

https://www.facebook.com/art88resortkhuvsgul


Хүн байгальд ээлтэй БАЯНМОНГОЛ РЕСОРТ нь их хотын нүсэр чимээнээс ангид, байгалийн сайхан, цэвэр агаарт, модтой уулын аманд, цахим ертөнцөөс тасарч чимээ аниргүй, амар амгаланг амьд байгалийн дэргэдээс мэдрэхийг санал болгож байна. Хүний биед ээлтэй, тав тухтай, эко дүнзэн хауст тухлангаа, эрдэс бодисоор дүүрэн 90 метрийн гүний усаар ундаалж, Мастер тогоочийн зөвхөн танд зориулсан сонголттой эрүүл хоолыг амтлан, шувуудын жиргээнээс өөр аниргүйд үлэмж өөриймсөг үйлчилгээг үзүүлэх болно. Ажлын ачаалал, стрессийг мартан, утасгүй, интернетгүй байгалийн сайханд халуун ам бүл, найз нөхдөөрөө дурсамж дүүрэн сайхан амраарай.

Холбоо барих: 7720-7979

https://www.facebook.com/bayanmongolianresort


Амралт эхэлж эрч хүчээ сэлбэх цаг айсуй. Тайгын салхинд, нуурын хөвөөнд амрах цаг Леона Ресорт нь Хөвсгөл далайн эрэг Хүзүүвчийн шилд байрладаг. Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэнг жилийн дөрвөн улиралд, тав тухтай, орчин үеийн ресортод мэдрэх боломжтой. Хөвсгөл нуурын эрэгт хөнгөн салхины сэвшээнд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо Хөвсгөл нуурын эрэгт гэртээ байгаа мэт амраарай. 10 хүний багтаамжтай Клаб хаус нь айл гэрт байх ёстой бүхий л зүйлийг бүрдүүлснээрээ онцлог юм. Эрүүл хоолоор биеэ амрааж, тансаг байгальд сэтгэлээ амраан аялаарай. Тайгын тансгийг танд мэдрүүлнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын ТОП жуулчны бааз.

Холбоо барих: 8070 8799

https://www.facebook.com/leonaresort


Цэнхэрийн Халуун усны ам хэмээх байгалийн үзэсгэлэнт нутагт байрлах Дуут ресорт нь орчин үеийн, өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай, нутгийн урчуудын ур ухаан, барилга үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг хослуулан ашиглаж барьсан модон хийцийн барилга, байгууламжтайгаараа гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг ихээр татдаг. Зочид буудал, гэр буудал, гэр бүлээрээ амрагчдад зориулсан байрандаа амрагчдаа хүлээн авч, байгалийн өвөрмөц тогтоцтой хослуулан барьсан халуун рашааны задгай бассейнд амарч тухлан, алжаал ядаргаагаа тайлах таатай орчинг танд зориулан бүтээжээ.

Холбоо барих:  9905 2499

https://www.facebook.com/duutresortmongolia.mn


Алтай нурууны үргэлжлэл “Говь гурван сайхан” уулын “Дунд сайхан” уулын өвөрт орших Ханбогд амралт, жуулчны бааз нь цэвэр цэмцгэр, тав тухтай орчин, чанартай үйлчилгээг танд санал болгож байна. Өмнийн говийн элсэн дундах хангайн бүсэд орших уг амралтын газраар үйлчлүүлж, дэлхийд хосгүй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт “Ёлын ам”-ыг үзэж, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо явган аялал хийж, дугуй унан, ажлын ачаалал, биеийн алжаалаа тайлах бүрэн боломжтой.

Холбоо барих: 8911 6801

https://www.facebook.com/KhanbogdCamp


Хужиртын рашаан, шаврын хосолсон байгалийн өвөрмөц тогтоцыг түшиглэн байгуулагдсан эмчилгээ, сувилгаа, зочид буудал, аялал жуулчлалын үйлчилгээ бүхий Хан хучирт цогцолбор нь тансаг зэрэглэлийн зочид буудал, дээд зэрэглэлийн эмчилгээ сувилгаа, алжаал тайлах нөхцөл бүрдсэн Спа үйлчилгээний хэсэг, интернет орчин, өндөр зэрэглэлийн ресторан лоунж, амралт чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх төрөл бүрийн үйлчилгээ, кино театр, хүүхдийн тоглоомын өрөө, фитнес танхимуудаар танд үйлчлэх болно.

Холбоо барих: 7718 8888

https://www.facebook.com/khankhujirt


Монголын их амар амгаланг өвөрмөц минималист орчинд мэдрүүлэх Gobi caravanserai ресортыг танд санал болгож байна. Үүрийн гэгээтэй уралдан мандах говийн нарнаас энерги авч, үлэмжийн гоёмсог “Цагаан суваргыг” сонирхон нүд баясгаж, үдийн халуунд уулсын бэлээр бүжих талын зэрэглээг биширч тархины чилээ гарган, үдшийн бүрийд наран жаргах мөчид оройн зоог таашааж, үлгэр домгийн орон мэт одод асгарч, бүлээн салхи сэвэлзсэн, аниргүйн гүнд дотны хүмүүстэйгээ халуун дулаан яриа өрнүүлж сэтгэлийн их амар амгаланг та эндээс мэдрэх болно.

Холбоо барих:  7709 1232

https://www.facebook.com/GobiCaravanserai


ТАВАН ДОХИО

Говийн их догшин ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Хамарын хийдийн дэргэд, Хан Баянзүрх хайрханы хаяанд байрлах Таван дохио амралт, жуулчны бааз ирсэн үйлчлүүлэгч, аялагч нартаа сэтгэлийн их амар амгаланг тав тухтай орчинд эдлэх, Шамбалын орны түүх соёлын дурсгалыг таашаан, бясалгал, мөргөлийн аялалыг санал болгож байна. Та Говийн тавдугаар ноён хутагт болон Хамарын хийдийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Шамбалын орны түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах үйлсэд оролцох боломжтой юм.

Холбоо барих: 99090151


Та дэлхийд алдартай тэгш хээр Мэнэнгийн тал нутгаар салхи татуулан давхиж, цэнгэг уст Буйр нууранд өдөржин шумбаж тоглон, торгон элсэн дээр хөрвөөн энeрги-эрч хүчийг хуримтлуулж, наран шарлагын талбайд биe, сэтгэлийн алжаалаа тайлан амрахыг хүсэж байна уу? Канад технологийн орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай тохилог байранд тухлан амарч, Байгалийн өвөрмөц тогтоцтой нуурын торгон элсэн дээр наранд биеэ шарж алжаал ядаргаагаа тайлж, цэнгэг сайхан агаарыг мэдэрч, нам гүм орчинд тухлан амрах таатай орчныг Тал нутгийн сувд БУЙР НУУРЫН эрэгт байрлах Buir Lake complex resort бүрдүүлжээ.

Холбоо барих: 8059 1515

https://www.facebook.com/Buir.Lake.resort