Нэгдсэн хуралдаанд анх суусан мэдрэмжээ Д.Энхбат гишүүн хуваалцахыг хүслээ
2009.02.13

Нэгдсэн хуралдаанд анх суусан мэдрэмжээ Д.Энхбат гишүүн хуваалцахыг хүслээ

Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьсан хямралаас гарах төлөвлөгөөг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд нилээд анхаарч, нухацтай хандаж  байгаа бололтой.

Өчигдөр нээсэн ээлжит бус чуулганд гишүүдийн ирц нилээд сайн байлаа. Нийт УИХ-ын гишүүдийн 65-н буюу 86,6% нь тойргийн болон гадаад томилолтын ажлаа дуусган иржээ чуулганд оролцлоо. 

Нийт 35 гишүүн чуулган дээр нь үг хэлэх дараалал авсан байлаа. Засгийн газраас оруулж ирж байгаа хямралаас гарах төлөвлөгөөг дутуу хагас байна, тодорхойгүй зүйлс олон байна хэмээн гишүүдийн олонхи нь шүүмжилж, 3 минутад үгээ хэлж дуусахгүй бүгд нэмэлт нэг минутаа авч байлаа.

Энэ удаагийн ээлжит бус чуулганд нэг онцлог байсан нь УИХ бүл нэмсэн анхны хуралдаан байлаа.  25-р тойргийн гурван шинэ гишүүн нэмэгдсэн билээ.

Д.Энхбат гишүүн “УИХ-ын анхныхаа чуулганд сууж, үг хэлэх гэж байна бас ч гэж сонин мэдрэмж төрдөг юм байна. Үүнийгээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ” гээд Засгийн газрын оруулж ирж байгаа хямралын эсрэг төлөвлөгөөнд альтарнатив хувилбар алга социалист нийгмийн үеийг санагдуулж байна. Ирэгний нийгмийн оролцоо энд хэрэгтэй хэмээн онцлон хэллээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.