2021.05.18

Т.Аубакир: Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг хэрхэн зохицуулах вэ?

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн бодлогын байнгын хорооны /2021.05.18/  хуралдаан үргэлжилж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

"Хил хязгаарийг тогтоохдоо тусгай хамгаалалттай газрын зарим зүйлсийн анхаарах хэрэгтэй байна. жишээ нь иргэдийн нутагшин хаваржиж буй газар тусгай хамгаалалттай газар таарвал яах вэ?

Энэ асуудал дээр Баян-Өлгий дахь асуудал дээр хүсэлт тавиж байсан юм. Аливаа засаг захиргааны нэгж байгууллагад төсвийн хэмнэлттэй оновчтой зохион байгуулалт байх ёстой билээ. Баян-Өлгий аймгийн тусгай хамгаалалттай газруудын зарим захиргаа Увс аймагруу шилжсэнтэй холбогдуулан хяналт тавиж чадахгүй байх асуудал байна.   

Үүнээс үзэхэд хяналт тавих боломжгүй нөхцөл үүсэж буй нь мэдээллэгдэн очиж байгаа байх.  Өмнөх сайдуудын гаргасан тушаал шийдвэрүүдийг эргэн харж, оновчтой болгох тал дээр ажиллаж байгаа юу? Дэлгэрэнгүй материалууд очсон байгаа.

Хэзээ яаж зохицуулах боломжтой байна вэ? Баян-Өлгий аймгийн хил зааг дахь асуудал дээр хариулт өгнө үү?

Түүний асуултад  БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.

Уламжлалт аргаар нутаглаж заншсан газрыг тухайн нутгийг иргэдэд үлдээх хэрэгтэй

Байгальтай зохицон олон жил амьдарч ирсэн иргэдийг хүчээр явуулж байна гэж бодож байна. Хууль бус ажиллагаа явуулж байгаа нь баримттай байгаа. энэ тал дээр анхаарч өгнө үү?