УИХ-ын дарга Дундговь аймгийг зорилоо
2009.03.26

УИХ-ын дарга Дундговь аймгийг зорилоо

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 26-29-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллахаар өнөөдөр өглөө Улаанбаатараас хөдөллөө.

Мал өвөлжилт, хаваржилт, төл бойжилтын байдалтай танилцаж, малчид, хөдөөгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсох, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлахаар явж байгаа аж.

Тэрбээр тус аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга нартай уулзаж, Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн төлөө үндэсний төв, ХААН банкны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ аймгийн төвийн иргэдтэй уулзалт хийх юм. Мөн Өлзийт, Хулд сумын зарим албан байгууллага, аж ахуйн нэгж, малчин айлаар орж ажил байдалтай нь танилцаж, сумын иргэдтэй уулзахаар төлөвлөсөн байна.

УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Р.Раш, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр, Сангийн яамны газрын дарга Н.Нарангэрэл болон төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан явлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.