2021.06.03
Томчууд хүүхдийнхээ тоглоомны аюулгүй байдал, эрүүл ахуйд анхаарах хэрэгтэй
ШӨХТГ-аас Монгол Улсад тулгамдсан 76 асуудлыг хөнөдөж, иргэдийг оролц, шийд хэмээн уриалж байгаа.
Энэ удаа хүүхдүүдийн тоголдог тоглоомны талаарх асуудлыг хөндөж байна.
Түүнчлэн хүүхдийн өдөр тутам хэрэглэдэг тоглоомнууд ямар хор хөнөөлтэй байдаг вэ, Эрүүл мэндэд нь хэрхэн сөргөөр нөлөөлж болох вэ зэрэг олон асуулт эцэг эхчүүдийн дунд бий...
Тиймээс бяцхан үрсийнхээ хэрэглэж буй тоглоомны аюулгүй байдал, эрүүл ахуйд хяналт тавих нь зайлшгүй бидний анхаарах зүйл гэдгийг ШӨХТГ-аас сануулсан юм.
Мөн тус байгууллагаас Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж дуучин Уранхолбоотой хамтарч ажилласан.
Түүний хувьд энэ сарын 31-нд ШӨХТГ-т ажиллаж, Хүүхэд эрхэм хэрэглэгч аянд сайн дураараа нэгдэж, хүүхдүүдийн хамгийн их хэрэглэдэг, худалдан авдаг бүтээгдэхүүнүүдэд хяналт, шалгалт хийж ажилласан билээ. Мөн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй "Хүүхэд хэрэглэгч" сэдвийн дагуу ярилцаж, олон чухал асуудлыг хөндсөн.
Тэрээр:
Япон улсын хөгжлийн гол хүчин зүйл бол хүүхдүүдийг ээжтэй нь хамт байх бүх боломж нөхцөлөөр хангадаг. Түүнчлэн ээжүүд хүүхдүүдээ хайр дүүрэн, аюулгүй орчинд өсгөж, хүмүүжүүлдэг. Энэ нь Япон улсыг хөгжүүлэхэд түлхэц болдог гэж олон хүмүүс ярьдаг. Манай улсын хувьд ч хүүхдүүдийг ээжтэйн хамт байх боломжоор хангаж, дэмжиж, эрүүл аюулгүй хоол, хүнс хэрэглэх нөхцөлөөр хангаж өгөх хэрэгтэй
гэдгийг илэрхийлж байсан юм.