2021.06.04

Эко, минимал хэрэглээтэй төрийн түшээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ эко, минимал хэрэглээтэй гэдгээ иргэд, олон нийтийн өмнө нээлттэй хэлж, үлгэр дууриал болдог нэгэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын Байнгын хорооны даргын албаны машин унадаггүй бөгөөд улсдаа машин, жолооч хоёрын зардлыг хэмнэж хувийн унаагаараа өөрөө бариад алба, амины ажлаа амжуулдаг аж. Тэрээр өөрийн хэрэглэж байсан эко машинаа багасгаж 1.0 хөдөлгүүртэй Eco nissan juke машинаар сольжээ. 

Тэрээр 2018 онд байгальд ээлтэй Nissan Leaf эко автомашин  авч, Төрийн ордны хашаанд цахилгаан машины цэнэглэгч суурилуулан өнөөдрийг хүртэл унаж байсан. Эко машин нь хорт утаа ялгаруулдаггүй, байгальд ээлтэй, ашиглалтын зардал бага цахилгаан хөдөлгүүртэй юм. Түүний энэ хэрэглээг үлгэрлэн УИХ-ын гишүүн Н.Учрал хүртэл Nissan Leaf эко автомашин хөлөглөдөг болсон.

Байгальд ээлтэй төрийн түшээгийн хэрэглээ нийгэмдээ ч үлгэр дууриал болж эко, байгальд ээлтэй автомашины хэрэглэгчид огцом нэмэгдсэн. Уг хэрэглээг эдийн засгийн хувьд дэмжих зорилгоор УИХ-ын гишүүн Н.Учралтай хамтран цахилгаан хөдөлгүүртэй автомашины дугаарын дэвсгэр өнгийг ногоон болгож, татварын хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлсэн билээ. 

Энэ удаад Б.Бат-Эрдэнэ гишүүн эко машинаа улан жижигрүүлж, байгальд ээлтэй, минимал хэрэглээг дэмжсэн алхам хийснээрээ төрийн албаныханыг хот дотор өндөр үнэтэй, 4.0-5.7 хөдөлгүүртэй жип машинаас татгалзаж төсвийн мөнгө хэмнэхийг уриалж байна. Тэрээр өөрөө хувийн том оврын машинаасаа буугаад арваад жил болжээ. Энэхүү уриалгыг дарга нараас түрүүн ард иргэд талархан дэмжиж зөв зохист, минимал хэрэглээнд шилжиж байна.

Зарим хүмүүс Б.Бат-Эрдэнэ гишүүнд “Аваргаа таныг жижиг машин унаж явааг хараад ичиж амьдрахаа болилоо” гэдэг байна.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувьд "Баялаг бүтээгч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хэрэглээ өөр байх нь зайлшгүй. Харин татвар төлөгчдийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа төрийн албаныхан илүү хэмнэлттэй, ил тод, хяналтанд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Үүний зэрэгцээ нийгэмдээ үргэлж зөвийн үлгэртэй байх ёстой" гэдгийг тэрээр хэлдэг юм. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn