Өршөөлийн хууль АН-ынханд үлдлээ
Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглаан, үймээнд оролцсон хүмүүст өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл УИХ дээр дуншсан хэвээр байна.
Уг нь энэ талаар Ерөнхийлөгчийг үгээ хэлэх болов уу гэж нийгэм, олон нийт хүлээж байсан боловч сонгуультай золгочихсон учир энэ талаар нэгэнтээ төрийн тэргүүнийг хараад нэмэргүй болж байх шиг. Тиймээс одоо энэ хуулийн төслийг гүйцэлдүүлэн батлуулах ажил Өршөөлийн талаар анхлан дуугарч санаачилж байсан АН-ынхнаас ихээхэн шалтгаалах үлдээд байна.
Одоо УИХ дээр Г.Баярсайхан гишүүний санаачилсан АН-ын, Д.Арвин гишүүний санаачилж байгаа МАХН-ын бүлгийн гэсэн Өршөөлийн хуулийн хоёр төсөл “явж” байна. Тэдгээрийг нэгтгэж, Засгийн газраас байр суурь, саналыг авах ажил хойш суусаар.
АН-ын бүлгийн хуулийн төсөлд хэрэг явдалд оролцон хоригдож байгаа бүх хүнийг өршөөлд хамруулахаар тусгасан бол МАХН-ын төсөл үймээнийг өдөөн турхирсан, зохион байгуулсан хүмүүсийг авч үлдэх гэсэн байр сууриар ялгаатай байна. Д.Арвин гишүүний хувьд эмэгтэйчүүд, хүүхдүүдэд энэ түрүүнд өршөөл үзүүлэх талаар хуулийн төсөл санаачилжээ.