2008.11.10

Э.Бат-Үүл гишүүнд хаяглан ХЭҮК захиа илгээлээ.

Э.Бат-Үүл зэрэг гишүүд 7 сарын 1-ны үйл явдалтай холбогдуулан “өршөөлийн хууль”-ийг санаачлаад байгаа билээ.

Хүний Эрхийн Үндэсний Комисс "Долдугаар сарын 1 -ний үймээнд оролцогчдыг мөрдөн байцаах ажиллагаа хүний эрх зөрчөөгүй" гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Ийнхүү буруу дүгнэлт гарагсанд нь олон хүмүүс бухимдсан бөгөөд энэ дүгнэлтэд нь тайлбар гаргуулж өгөхийг УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Э.Бат-Үүлээс иргэд, ТББ-уудын төлөөлөл хүссэн юм. ХЭҮК албан ёсны тайлбараа Э.Бат-Үүлд хаяглан илгээсэн байна.

Тэрхүү захидалд нь долдугаар сарын 2-ноос эхлэн хоригдогчдыг байцаах, мөрдөн шалгах явцад хүний эрхийг дээдлэхийг холбогдох байгууллагад зөвлөж, энэ тал дээр анхаарч ирсэн . Мөн ял сонсож буй эмэгтэйчүүдийн ард хүүхдийнх нь эрх ашиг хохирч буйг онцолсон байна.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн хэргийг шалгаж хариуцлага хүлээлгэхдээ хөнгөвчилсөн журам тогтоож, сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх НҮБ-ын баримт бичиг байдгийг сануулж, Өршөөлийн тухай хууль гаргахыг дэмжжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.