2021.06.18
Б.Бейсен: ХЭҮК-оос эмч нарын эрхийг хамгаалах чиглэлд юу хийсэн бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв.
Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
"ХЭҮК-ын тайлан илтгэлийг сонслоо. Цар тахлын үед эрүүл мэндийн ажилтнуудын эрх маш их зөрчигдөж байна. Эмч нар маань 1 жил 6 сар буюу 530 гаруй хоног амралтгүй 24 цаг ар гэрээ орхин ажиллаж ирсэн. Засгийн газраас эмч эмнэлгийн ажилтанд илүү цагийн мөнгө олгож байгаа гэдэг ч шинжилгээнд явж байгаа, постонд ажиллаж байгаа аижлтанд олгогдохгүй байна. Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, эмч нарт ерөөсөө олгогдохгүй байна.
Он гараад би баруун аймаг руу газраар 3 ч удаа явлаа. Тэр бүрт асуухад ерөөсөө олгогдохгүй байгаа. Эрх нь зөрчигдсөөр байна. Гэтэл их эмчийн дундаж цалин 750,000, сувилагч нарын 670,000, үйлчилгээний ажилтнуудынх 460,000 төгрөгийн цалинтай байна. Үүнээс 26%-ийг НДШ-т татдаг. Энд ажиллаж байгаа хүмүүс өвдөөд халдвар аваад гэртээ байхдаа 200,000-300,000 төгрөгөөр эм авч ууж байна. Эмчилгээнд хэрэглэж байгаа Арбидол гэх ам 6000 төгрөгийн үнэтэй байсан ч 39,000 төгрөг болсон.
Нөгөө талаар УНТЭ-ийн эмч халдвар аваад гэрийн хорионд орсон. Гэтэл 912,000 төгрөгийн цалинг нь хасаад 136,000 төгрөг олгосон байна. Тиймээс эмч нарын цалинг нэмэх тал дээр Засгийн газарт хүсэлт гаргасан уу?
ХӨСҮТ-өөс 60 аад ажилтан халдвар авсан. Тэд гэр бүлээрээ хоригдоод байж байна. Энэ асуудлыг Засгийн газарт тавьсан уу? ХЭҮК-оос ямар арга хэмжээ авсан бэ?"
Түүний асуултанд ХЭҮК-ын дарга Ж.Хунан хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn