2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно
2011.08.25

2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно

  • Төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ онд багтаана
  • Нэг км төмөр замын суурь бүтцийг 2.5-2.8 сая ам.доллараар барихаар тооцоолж байна.

Засгийн газрын хуралдаанаар шинэ төмөр замын төслийн талаар хэлэлцэн “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д заасан эхний болон хоёрдахь үе шатны төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжиж, төсөлд заасан арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгав.

 

Төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрлөө. Төслийн хүрээнд Тавантолгой-Сайншандын чиглэлд 468 км, Сайншанд-Хөөтийн 450, Хөөт-Чойбалсангийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км  зам тавина.

 

Нэг км төмөр замын суурь бүтцийг 2.5-2.8 сая ам.доллараар барихаар тооцоолж байна.Төсөл хэрэгжсэнээр манай улс 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно. Шинэ төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “МакКинсей энд Компани” хийжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.