Улстөрийн намуудын чуулга уулзалтад урилаа
2009.06.24

Улстөрийн намуудын чуулга уулзалтад урилаа

Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр Казахстаны Ардын Ардчилсан “Нур Отан” намын нэгдүгээр орлогч дарга Д.А.Калетаевыг зургадугаар сарын 25-нд Төрийн ордонд хүлээн авч уулзав. МАХН, “Нур Отан” нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж буй эрх баригч намууд юм. Ноён Д.А.Калетаев та манай оронд айлчлах хугацаандаа МАХН-ын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаас гадна монголын казах түмний Их хуралдайд оролцох гэж буйд таатай байна. Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэхийг хүсч байна. Монгол оронд тав тухтай айлчлахыг ерөөе гэж С.Баяр хэллээ. Ноён Д. А. Калетаев ирэх 9 дүгээр сард Остана хотод болох 45 орны 240 гаруй улс төрийн намуудын олон улсын чуулга уулзалтанд Ерөнхий сайдыг хүрэлцэн ирэхийг урив гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.