Уулзалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Хорооныхоо нийт ард иргэдэд төрийн үйлчилгээг бүхий л түвшинд хүргэж буй та бүхний нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, хойшид бүх хороодын албан хаагчдыг хамруулахыг зорьж байна. Нэг зорилгод нэгдэн, нэг хороо, нэг баг болон ажиллаж буй та бүхэндээ ажлын амжилт хүсье” хэмээн хэллээ.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Цэрэндорж нар оролцож, албан хаагчдад амжилт хүсч, мэдээлэл хуваалцлаа.
Сургалтыг “Нийгмийн зөвлөх үйлчилгээ” ТББ-ын тэргүүн Б.Цэвэлмаа удирдан явуулсан.
Сургалт, уулзалтын үр дүнд хорооны нутаг дэвсгэрт ажиллан төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүрэгтэй төрийн албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэнд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд дэвшил гаргах, туршлага солилцох давуу талуудыг бүрдүүлэхэд зорьж байна.
Эх сурвалж: