2021.10.20

Б.Бейсен: Чадваргүй танилаа ажилд авдаг байдлыг зогсоо

ЁСХБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл сонслоо. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Төрийн албыг бэхжүүлэхийн тулд төрийн албыг ёс зүй, сахилга хариуцлагатай төрийн албан хаагчаар хангах ёстой. Аймаг сумын төвшинд чадварлаг төрийн алба хаагчаар хангаж чадахгүй байна. Нэг талын танил тал харсан чадваргүй боловсон хүчнээр хангаж байна. Энэ талаар ямар бодлого баримталж байна вэ? Зарим архи уусан албан хаагчдыг уучлалт гуйхыг шаардсан гэсэн байна. Тэгээд ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээд ёс зүйгүй ажилласан хүн ингээд л байгаад байх юм уу? 

Тэгээд нэг нам баримталж тухайн намын хүн тавьдаг. Энэ талын хэрхэн шийдэж байгаа вэ? Танил тал хамаатан садангаа ажилд оруулж байна. Төрийн албыг бэхжүүлэх ажил чухал. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой. Шаардлага хангаагүй боловсон хүчин томилох асуудал гардаг. Энэ асуудалд төрийн албаны зөвлөл анхаарч ажиллах ёстой.