УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
2021.12.06

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2021.12.03-ны өдрийн хурлаар УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны 12 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдийн ажлын хэсэг, байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал батлагдлаа.

ДАВАА ГАРАГ /2021.12.06/

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

11.00 цагт

  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00 цагт

  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

МЯГМАР ГАРАГ /2021.12.07/

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00 цагт

  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00 цагт

  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

ЛХАГВА ГАРАГ /2021.12.08/

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт

  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00 цагт

  • Монгол Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгуулах “КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалт
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

ПҮРЭВ ГАРАГ /2021.12.09/

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт

  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00 цагт

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

13.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

13.30 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15.30 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00 цагт

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

14.00 цагт

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

БААСАН ГАРАГ /2021.12.10/

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

14.00 цагт

  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00 цагт

· Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00 цагт

· Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсох