Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай
Өргөн барьсан: 2026/07/21
Дулаан хангамжийн тухай
Өргөн барьсан: 2026/07/06
Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энд өгсөн мэдээллээр 5 компани онгоцны бензин оруулж ирдэг юм байна. Эдгээр компаниудтай зөвлөлдөж ярьсан уу. Ясыг нь гартал үнийг буулгах боломжгүй байсан уу? Тэр хүмүүстэй ярьж чадахгүйгээр гадны компаниудтай ярих нь та нарт амар байгаа юм уу. Казакстан Киргизстан, Узбекстан яг энэ асуудлаар боймлуулж байгаа. Тажик Болгар улс энэ асуудлаас арай гэж мултарч гарсан. Гадны төрд бензиний эрхээ өгчихөөд махаа зулгааж гарсан тохиолдол бий. Үүнийг судалсан уу? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцсэн үү. Хуулийн 7.2 заалт орж ирэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж ирсэн юм байна лээ. Одоо тэдний дүгнэлтийг авсан уу? Арслан хонь хоёр хэлэлцээрт орвол хонь мах болдог гэх үг бий. Загасны мах завсартай гэдэг шиг үндэсний бизнес эрхлэгч, нефт импортлогч байвал Монголын Засгийн газар, төрд амар байх бус уу. Түүний асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Орон нутгийн тийзний үнэ өндөр байна. Улаанбаатар хотод ирснээс цааш хэдэн хувь дээр очиж тийзэнд нөлөөлдөг вэ? Бусад улс орнууд онгоцныхоо шатахууны асуудлыг яаж шийддэг вэ. Ялангуяа Монгол шиг газрын тос, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй орны хувьд яаж шийддэг вэ. Одоо төрийн өмчит компани байгуулаад хувийн хэвшилтэй өрсөлдөөд үзье гэж байгаа аж. Хамгийн хямд үнийг хувийн хэвшил гаргавал тэрийг авна. Харин төрийн өмчит компани нь өгвөл түүнээс авна гэж ойлгож байна. Тэгэхээр хувийн хэвшилд боломж бий. Гол нь төрийн өмчит компаниудынхаа тоог цөөрүүлье. Засаглалыг нь сайжруулъя гэж ярьж буй. Энэ тал дээр салбарын сайд холбогдох хүмүүс нь сайн анхаараарай Түүний асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Аюултай хууль орж ирж байна наадмын өмнө. Хулгайн юм наадмын өмнө л орж ирдэг. Цагаан сарын өмнө орж ирдэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярих ёстой асуудлыг Улсын их хурлын гишүүдээр яриулж гараар нь могой бариулж байна. Энэ 7.2 заалт бол гадаад улсаас 30 хувиас дээш шатахуун нийлүүлэх юм бол барьцаанд нь орж болохгүй гэж зааж байгаа. Одоо бид нар барьцаанд нь оръё гэдэг хууль батлах гэж байна. Энийг болих хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яриад барьцаанд нь орсон ч гэсэн гайгүй юм байна гэж гарвал дүүрсэн хэрэг эндээ ярья. Энерги эрчим хүч, бензин дизел бол геополитикийн асуудал. Бизнесийн хууль гэхээсээ илүү геополитикийн асуудал учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гадаад аюулгүй байдлынхаа асуудлыг ярьдаг институцээрээ ярих хэрэгтэй. монголчуудын бензиний асуудлыг өөр орны төрд мэдүүлэх гээд сууж байна. Ингэж болохгүй. Үнэ буулгах ёстой. гэхдээ бусдын төрийн карманд бид орж болохгүй. Үндсэн хуулийн 5.4-д төр эдийн засгийг зохицуулна гэсэн болохоос биш үндэсний компаниудаа өшиглөж хаячихаад гадны компаниудад бензиний эрх мэдлээ өгнө гэсэн үг байхгүй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хамааралтай байгаа юм чинь хамааралтай байдлаа хуульчилна гэдэг буруу. Хамаарлыг багасгах тухай явах ёстой байтал хуульчлах юм бол хамаарлаа бүрэн баталгаажуулж, үүнээс салахгүй. Монголын тусгаар тогтнолын нэг гол юм чинь агаарын тээвэр. Ачаа тээвэр хүртэл чухал болж байна. Зарим зүйлийг онгоцоор зөөх шаардлага үүсэж байна шүү дээ. Хоёр хөрш улс улс төрийн нөхцөл байдал, дотоод, гадаад олон шалтгаанаас болж хилээ хаах асуудал гарна. Энэ үед агаарын тээврээ хөгжүүлэх шаардлагатай. Агаарын түлшний асуудал бид нарыг агаарын тээврээ хөгжүүлэхэд саад болдоггүй, урагшлуулах, үнэтэй байгааг нь бууруулахад тус болох ёстой шүү. Энийг анхаарах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Манай гишүүд Засгийн газрын бодлогоо дэмжих хэрэгтэй. Сайд нараа загнаж байна, ярьж байгаа зүйлээ ойлгох хэрэгтэй. УУХҮ-ийн сайд энэ талаар маш ойлгомжтой тайлбар хийж байна. Хувийн компанитайгаа хэлэлцээр хийж болно гэж байна, арав гаруй жил хэлэлцээр хийж чадаагүй. Бид хямд бүтээгдэхүүнээ дэмжих ёстой.Юмыг эрүүл, зөвөөр харах ёстой. Тиз үнэтэй байгаа, түлшний үнийн 40 хувь тийзэнд ордог. Үнийн багасгана гэхээр зөрж яриад байдаг. Миний хувьд энэ хуулийг дэмжиж байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ асуудал яагаад гэнэт орж ирсэн бэ. Миний ойлгож байгаагаар энэ компани хоригт орсон компани гэж яригдаад байна. Энэ цаг үе амаргүй байна. Хуурамч шатахууны асуудал яригдсан. Мэргэжлийн байгууллага цэг тавьж, тодорхой мэдээлэл өгсөн үү. Нөлөө бүхий хүмүүс үүнийг дэмждэг гэсэн яриа бий. Үнэхээр хуурамч шатахуун эдийн засагт хохирол учруулаад байвал үүнийг зогсоож болох уу, бусад орны туршлага байгаа юу. Гол нь онгоцны шатахуун ашиглаж хуурамч шатахуун хийдэг гэсэн яриа байдаг. Түүний асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуллаа.