УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хувь хүний нууцын тухай, Нийтийн мэдээллийн тухай, Виртуал хөрөнгө, цахим гарын үсгийн тухай асуудал гээд зэрэг орж ирж байна. Би нэг зүйл дээр эмзэглээд байна. Зүйрлэж хэлбэл хаалга, хаяа, тооно нь онгорхой. Авдар, сав нь онгорхой гэр дотор шороо, вирус оруулахгүй байх тухай яриад байна.Яг нарийндаа ярьбал бид интернетийн эх үүсвэр нь гадны хамааралтай, хоёр эх үүсвэр нь хоёулаа. Эх нь дээр нь тавьбал бүх мэдээллийг авах боломжтой. Сервер мөн гадны хөрөнгө оруулалтаар тавьсан гадны хамааралтай. Дээр нь шилэн кабел мөн гадны хамааралтай. Бид дэд бүтцээ шийдээгүй байж бүх зүйлээ цахим болгох боломжтой юу? Өдөрт 66,2 сая хандалт байна. Үүний 14,6 сая нь халдлага байгаа юм. Бид хамгаалалтаа хэр хийж байгаа вэ? Хувийн мэдээллийг хуурамчаар авч байна уу гэсэн судалгаанд өндөр тоон үзүүлэлт гарсан байна. Ийм нөхцөлд цаашдаа хувийн мэдээлэл сайн хамгаална гэсэн байна. Гэтэл бэлгийн чиг хандлага тал дээрээ сайн анхаарах хэрэгтэй. Хувийн хариуцлага сайжирч байна, харин гүтгээд байгаа нэр хаяг байхгүй хүмүүсийг яах вэ? Ихэнх нь ийм байгаа. Хуурамч хаягны асуудлаа шийдэх хэрэгтэй.
Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төрийн болон албаны нууцыг өөрчлөхгүйгээр энэ хууль "амилахгүй" гэдгийг хэлэлцүүлгийн үед хэлсэн. Хуучин бол УИХ-ын тогтоолоор төрийн нууцыг жагсаалтаар баталдаг байсан. Төрийн болон албаны тухай хуулийг батлаад улсын нууцын асуудлыг УИХ-ын хяналтаас гаргаад хаячихсан. Улсын нууцтай холбоотой Төрийн худалдан авах ажиллагааны тендер зарлагддаггүй. Ингээд томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүд, их мөнгөн дүнтэй асуудлыг нууцад оруулаад тендергүй хийдэг зуршил бий болжээ. Үүний цаана их хэмжээний мөнгө, авлигын асуудал яригдана. Нөгөөтэйгүүр УИХ-аас нууцын жагсаалтыг баталдаг байх үед Төрийн байгууллагынхан албаны нууц гээд 100 гаруй төрлийн нууцтай байсан. Энэ хуулийн хэрэгжилтэд мониторинг хийхэд өдгөө 500 гаруй болжээ. Иргэдийн мэдэх эрх байхгүй болсон гэсэн үг. Албаны нууцыг төрийн байгууллагын дарга өөрөө тогтоодог. Төрийн өмчийн бүтэц, орон тоо, цалин хүртэл албаны нууцад ордог болчихсон байна. Тийм учраас Төрийн болон албаны нууцыг хамтад нь өөрчлөх ёстой. Үүнийг дагасан чиглэл өгмөөр байна. Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Нэг кейс дээр тодорхой мэдээлэл авъя. Сүүлийн жил гаруйн хугацаанд Монголын тэргүүний түүхчид нэг асуудлыг дэвшүүлж байгаа. Монгол улсын 1725 оноос 1911 оны 200 орчим жилийн түүх хамаарах Хүрээ сайдын хөмрөг гэж байгаа энэ бол архив гэсэн үг. Үүнийг Хятадын байгууллагад зарсан байна. Тэр нь хэвлэгдээд ном болоод гарахдаа АНУ-ын Конгрессын номын санд Хятадын зүгээр нэг хошуу гэсэн байдлаар оруулаад, үүнийг дэлхийд сурталчилж байгаа асуудал байна. Монголын энэ түүх нээлттэй мэдээлэл үү, эсвэл хаалттай мэдээлэл үү? Үүнийг нээлттэйгээр дуртай нэг нь хэвлээд байх уу? Ямар хуулиар зохицуулагдах вэ? Нээлттэй мэдээлэл бол энэ хуулиар хариуцлага хүлээх юм байна. Хаалттай бол өөр хуулиар зохицуулагдах юм байна. Миний ярьж байгаа энэ асуудлын талаар МУИС-ын багш нар жил гаруй хугацаанд энэ асуудлыг тавьж байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт,ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар хариуллаа
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг/анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Үндсэн хуулийн 16-ийн 17 дээр Төр ба түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалуул зохих нууцад хамаарахгүй мэдээллийн асуудлаар мэдээлэл хүлээж авч болно. Нууцад хамаарах асуудлаар Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар нийгмийн хэв журмыг хамгаалах асуудлаар хувь хүний нууцтай холбоотой асуудлаар хуулиар хамгаалсан юм. Сүүлийн үед Хосгүй үнэт өв, архивын мэдээлэл, үнэт олдвол, оюуны үнэт зүйл болсон ардын аман зохиол гээд олон зүйл гадагшаа гараад байна. Түүнийг зарсан, гадагшаа гаргасан гэсэн мэдээлэл их бий. Үүнээс болж зарим улс түүхээ урагшлуулах гээд энэ манайд байсан,Чингис хааны 7 үед Монгол хүн байгаагүй гэсэн мэдээлэл гаргадаг. Энэ бол Монгол улсын аюулгүй байдалтай холбоотой.Энэ хуульд ийм асуудал гаргасан хүнд ямар хариуцлага ногдуулахаар байгаа вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг/анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Монгол улсын иргэн мэдээлэл олж авах эрх нь хуулиар баталгаажсан дээр нь төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод байх нь Үндсэн хуулиар хамгаалсан чухал заалттай. Гэтэл 2016 оны Төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууц, албаны нууц гэдгээр тусгай мэдээллийг нууцлах, сэтгүүлч, олон нийтээс далдлах ухралт хийсэн. Харин Нийтийн мэдээллийн хуулиар, мэдээлэл хариуцагчаас олон нийтэд нээлттэй байх мэдээллийн төрөл зүйлийг нэмэгдүүлсэн, хуульд ил тод нээлттэй байхаар заасан эсвэл төрийн нууцад үл хамаарах мэдээллийг албаны нууцад оруулахгүй гэсэн нь их дэвшилттэй болсон. Гэхдээ хуулийн зорилго болон нэр дээр тодруулах зүйл байна. Мэдээлэл олж авах эрхийг хангах гэж байна уу, эсвэл төрийн мэдээлэл олж авах зүйлд менежмент хийх гээд байна уу? Төрийн мэдээллийг зохицуулах гэж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Миний хувьд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэж нэрийн өөрчлөх саналтай байна. Ингэж байж хуулийн зорилго хангагдана. Түний асуултад УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хариуллаа. Ц.Мөнхцэцэг: Нийтийн мэдээллийн асуудлаар ухралт хийж болохгүй Ц.Мөнхцэцэг: Цахим аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: Тогтвортой хөгжлийн зорилт-2030 он хүртэлх баримт бичиг бол бий. Түүний 90 орчим хувь нь мэдээллийн технологиос шууд хамааралтай болсон. Энэ хамааралтай байлаас иргэд юуг шаардаж байна гэхээр мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах, өгөгдөлийг хоорондоо хэрхэн солилцох вэ гэсэн зохицуулалтуудыг улс орнууд өөр өөрсдөө хийгээд явж байгаа. Европын Холбоо бол өөрсдөө конвенцтэй, түүнд нэгдсэн орнууд нөхцөлүүдээ тохироод явж байгаа. Тэгэхээр манай улсад энэ бол шинэ хууль биш. Өмнөх хуулиар иргэн хүн өөрийнхөө мэдээллийг хамгаалдаг байсан бол энэ хуулийн гол онцлог бол төр мэдээллийг, хувь хүний нууцыг хэрхэн хамгаалах вэ гэдэг зохицуулалтууд туссан гэж ойлгож байна. Ковид-19-ын хууль гэж үндсэн хууль шиг хууль байна. Энэ хуулийг ер нь хэрэгжүүлүүлэх үү? Одоо НЗД-ийн захирамж гаргаад иргэний үнэмлэхний QR кодоо уншуул гээд байгууллага бүрийн гадаа код уншуулж байгаа. Кодыг нь www.QRкод.мн сайтыг хувийн байгууллага ажиллуулж байгаа. Ингээд гуравдагч этгээдэд иргэдийн мэдээлэл очоод байна. Ковид-19-ын хууль үйлчилж байгаа учраас юм гэж хэлдэг. Энэ хуулийг баталдаг гэтэл Ковид-19-ын хууль чинь дээр гарчихаад ингээд үргэлжлүүлээд байх уу? И-баримт, Иргэний үнэмлэхний QR код эдгээр мэдээллүүдийг иргэд хэрхэн хамгаалах вэ? Аппликейшнүүдийг хэрэглэхэд terms of condition гээд маш урт заавар байдаг. Үүнтэй адил энэ хуульд эрх үүргийг маш тодорхой бий болгож иргэд тийм гэж кноп дарахдаа, яагаад дарж байгаа гэдэг талаар ойлголттой болох ёстой учраас хуулиараа үүнийг нээж, журамлан зохицуулах ёстой байгаа юм. Үүнийг ажлын хэсэг нилээн олон талаас анхаарч ажиллах хэрэгтэй. Түүний асуултад ХЗДХ Яамны Сайд Х.Нямбаатар хариуллаа.