• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Их Хурал

Өргөн барьсан

Т.АубакирТ.ЭнхтүвшинБ.ДэлгэрсайханАмарсайхан.С

Ажлын хэсэг ахалсан

Баттөмөр.Б

Ажлын хэсгийн гишүүд

Батлагдсан огноо

2021.12.17

Чөлөөт бүсийн тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Нэр томьёоны болон зүйл заалт хоорондын зөрчил арилгах)
Өргөн барьсан: 2021.10.06

Байр суурь

Б.Бат-Эрдэнэ: Монгол орны хилийн дархан байдал баталгаатай байна уу?

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол орны хилийн дархан байдал баталгаатай байна уу? Жишээлбэл, Эрээн Замын-Үүдийн хилийн шугамыг нааш татчихлаа, Дорнодын Халхголд Хятадууд мал маллаж, газар тариалан эрхэлж байна гэх мэдээлэл гардаг. Ийм асуудалд холбогдох албан тушаалтнууд нь тухай бүрт хариу өгдөг баймаар байна. Хуучин тогтолцооны үед ахмадууд маань хоёр хөршийн хооронд хилийн болон газар нутгийн ямар нэгэн маргаангүй байхаар эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.

2021.12.02

Б.Энх-Амгалан: Чөлөөт бүс бол Нарантуул шиг зах биш

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Замын-Үүд Эрээний эдийн засгийн чөлөөт бүсэд ямар төлөвлөлтийн дагуу ямар худалдаа үйлчилгээ явуулах юм, банк санхүүгийн систем болоод татвар хураамжийн асуудлаа хэрхэн шийдэх, орц гарцаа яаж зохицуулах вэ гэдгийг л анхаарах хэрэгтэй. Түүнчлэн эдийн засгийн үр ашигаа тооцох, худалдаа үйлдвэрлэлийн ямар асуудлыг зөвшөөрөх эсэх, бүтээгдэхүүнийг хэрхэн шингээх вэ, мөн Алтанбулаг чөлөөт бүстэй хэрхэн уялдуулах тухай яригдах ёстой. Чөлөөт бүс бол Нарантуул шиг зах биш. Эдгээр асуудлаа хэрхэхээр төлөвлөж байна вэ? Хятад болон ОХУ-ын хөрөнгө оруулалттай хэрхэн уялдаж байгаа вэ? Хэдэн удаа хэлэлцээр хийсэн бэ? Үйлдвэрлэл эрхлэх хүмүүс нь тэндээ амьдрахгүй юм уу? Энэ асуудалд тодорхой хариулт өгнө үү? Түүний асуултад Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.

2021.12.02

Ц.Сэргэлэн: Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэхгүй болсонд баярлаж байна

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Ажлын хэсгийнхнийг цаашид анхаараасай гэж хэдэн зүйл хэлье. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай санал нэг байна. Чөлөөт бүсүүдийн хууль эрх зүй болоод, зорчигч тээвэр орох гарах, бараа таваар нэвтрүүлэх асуудал шийдэгдээгүй байхад үйл ажиллагаа явагдаад байна уу гэсэн ойлголт төрж байна. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Тийм учраас Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсэд шалган нэвтрүүлэх иж бүрэн цогцолбор баригдахаас нааш хэзээ ч нээгдэхгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлье. Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийн газар нутаг бол Монгол Улсын хилийн тухай хуулиараа хилийн зурвас газартай давхцаж байгаа. Хилийн зурвас газар гэдэг бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг хөрш орны нутаг дэвсгэрийн зах хязгаартай нийлж байгаа хилийн шугамнаас өмнө тийш тогтоосон тодорхой хэмжээний зайтай газрыг хэлнэ. Зөвхөн улсын хил хамгаалалтын зориулалттай газар гэсэн үг. Хуулиар үүнийг өмчлүүлэхийг хориглодог бөгөөд төрийн өмчийн мэдэлд байдаг. Өмнөх хуульд чөлөөт бүсэд газар эзэмшүүлнэ гэсэн заалт байсан. Үүнийг нэмэлт өөрчлөлтөөр Хилийн тухай хуультай уялдуулж, газар эзэмшүүлэх, хориглохоор болсонд баяртай байна.

2021.12.02

Л.Мөнхбаатар: Хуулийн үр дагаврын судалгааг 5 жил тутам хийх ёстой байдаг

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудал олон жил яригдаж байгаа. 1995 онд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалыг УИХ-аар баталсан. Үүний дараа чөлөөт бүсүүдийн хуулийг тус тусад нь баталсан. Тодорхой үр дүнд хүрэхгүй өдийг хүрлээ. Тэгэхээр бид энэ хуулиа эргэж харах зайлшгүй шаардлагатай байна. Хуулийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ үнэлгээ хийгдсэн үү? Хуулийн үр дагаврын судалгааг 5 жил тутам хийх ёстой байдаг. Эл судалгааг одоо хийх нь зохистой юм биш үү? Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.

2021.12.02