УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг шинэчилсэн найруулгын хэмжээнд орж ирэх ёстой байсан. Нэг газар хашаан дотор чөлөөт бүс гэсэн ойлголт байх нь зөв юм уу? Хуучин хаашаалж авахгүй бол бүртгэлийн асуудал хүндрэл үүсгэдэг байсан байх. Одоо бол бүртгэл, мэдээлэл бүгд цахимд шилжсэн. Цаашид Монголын экспортод чиглэсэн бизнесийн орчинг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан ямар бодлого, чиглэл баримтлах вэ? Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.
УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Засгийн Газрын хэлэлцээрийг хийхдээ Монгол Улсын хуульд нийцүүлж байгуулах ёстой. Тэгэхээр Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулан Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газрын хэлэлцээр хийгдсэн. Энэ хэлэлцээрийг 2019.04.10-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо. 2019.04.09-ний өдөр Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газарт гарын үсэг зурах эрхийг олгосон. Гэтэл эл эрхийг олгохдоо тухайн үед мөрдөгдөж байсан маш олон хуулийн заалтыг зөрчсөн байгаа юм. Энэ хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хоёр зүйл заалт дээр анхаарах асуудал байна. Хуулийн шийдэл нь болохгүй байна. Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус баталж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж, Чөлөөт бүсийн тухай нэг хууль батлан өнөөг хүртэл мөрдөж байна. 2015 оны шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгажээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Болгоомжлох ёстой зүйл бий. Хууль бус наймаа, ангын үс, алт, хар тамхи гэх мэт зүйлсээ анхааралдаа авах нь зүйтэй байх. Харин бооцоот, мөрийт тоглоомын асуудлыг 2 талаасаа хорих юм байна. УИХ гэж парламентын засаглал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт сураггүй болчихлоо. Энэ одоо юу болоод байгаа юм бэ? Гишүүд нь чуулгандаа ирэхгүй, Засгийн газрын гишүүд нь асуудал оруулж ирээд байхад сайд нар нь байдаггүй. Ийм байдлаар ажил хийх боломж алга. Шөнө дөл болтол л асуудлыг шийдэх гэж бид сууж байна. Энд 75-уулаа биш 30 гаруй л хүн байнга суудаг. Гэтэл салбарын сайд нар нь хуралдаа суухгүй байгааг ойлгох юм алга." Түүний асуултанд Шадар сайд Ө.Энхтүвшин хариуллаа.