Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны ээлжит уулзалт боллоо
2021.12.28

Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны ээлжит уулзалт боллоо

 

Уулзалтад СӨБ-ын ҮЭ-ийн бүлгийн зохион байгуулагч 200 гаруй хүн оролцлоо. Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудыг хувьд шилжүүлэх асуудлын эсрэг өрнүүлсэн тэмцэл эхний үр дүнгээ өгч байна. Өнөөдөр ХНХ-ын сайд А.Ариунзаяатай уулзахад ТҮ 1-3 дугаар зэрэглэлийн ажилтнууд өөрсдөө хүсээгүй байхад нь хувийн байгууллагад шилжүүлэн ажиллуулахгүй байх тухай саналыг Засгийн газарт хүргүүлсэн тухай хэлсэн. Иймд ҮЭ-ээс зохион байгуулсан тэмцлийн үр дүн албан ёсоор баталгаажиж хариу ирэх хүртэл бидний тэмцэл зогсохгүй." гэдгийг онцлон хэлж байв. Мөн энэ үеэр МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл "МБШУҮЭХ-ноос хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх онд хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулав.

Энэ үеэр СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг Төрийн үйлчилгээний ажилтнуудын түр хороог байгуулан өнгөрсөн сар гаруйн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, СӨБ-ын ҮЭ-ийн бүлгийн ахлагч нарт Хамтын гэрээнд ТҮ 1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудын эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулж хамтын гэрээнд шинээр тусгагдах заалтуудын саналыг хэлэлцлээ.

Тухайлбал СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны зүгээс ҮЭ-ийн зохион байгуулагч нарт хандан Хамтын гэрээг нэгдүгээр улиралд багтаан хийж, шаардлагатай зардлыг төсөвт тусгуулах чиглэлийг өгч, Хамтын гэрээнд орох шинэлэг заалтуудын танилцуулгыг хийлээ.

Энэ хүрээнд Хамтын гэрээнд ҮЭ-ийн гишүүн байгууллагын харьяалал өөрчлөх тохиолдолд ҮЭ-ийн байгууллагатай тохиролцон асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалтыг тусгаснаар ТҮ 1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ашгийг эрх зүйн баримт бичгээр хамгаалах нөхцөл бүрдэнэ хэмээн онцолж байв.