Нийслэлийн хөгжлийн талаар хэлэлцэнэ
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойг угтан “Нийслэлийн хөгжил-Шинжлэх ухааны технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болох гэж байна.
Энэ сарын 22-нд болох уг хурлыг Шинжлэх ухааны академи, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. Нийслэл хотын өнөөгийн байдал түүх, цаашдын зорилт зэрэг асуудлаар зөвлөлдөх энэ хуралд нэртэй академич, доктор зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцох аж.
Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэлүүдийн нэгийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт тавих юм. Тэрбээр “Улаанбаатар хотын түүх, хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэлээ тавих аж.