2009.09.01
Сайд Х.Баттулга ирээдүйн барилгачдад сайныг ерөөв
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өчигдөр өглөө Барилгын коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, ирээдүйн барилгачдын сурлага, хөдөлмөрт амжилт хүслээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэд тус сургуулийн захирал, багш нар, оюутнууд оролцож, өнгөрсөн жилийн амжилт ололт, ирэх хичээлийн жилийн зорилтоо ярилцан мөнгөн хонхоо жингэнүүллээ. Энэ үеэр сайд Х.Баттулга “Энэ сургуульд сурч байгаа, сураад төгссөн, дөнгөж элсч байгаа нийт оюутнуудад эрдмийн энэ баярын өдрийн мэнд дэвшүүлж, их амжилт хүсье” гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.