Баянзүрх дүүрэгт байрлах 1,7,11,12,13-р байрыг Монголын талд үнэ төлбөргүйг шилжүүлэн тухай
Монгол улсын их хурал, Засгийн газрын гишүүн,
Гадаад харилцааны сайд С.Батболд танаа
Асуулт тавих тухай
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Гадаад хэргийн сайдад тавьсан МУ, ЗСБНУ-ын ЗГ хооронд 1971 онд байгуулагдсан портоколыг үндсэн хуульд нийцүүлэх чиглэлээр байр сууриа МУ-ын ЗГ-ээс ОХУ-д албан ёсоор тавьж, хэрхэн шийдвэрлэж байгаа асуудлаар мэдээлэл авах талаархи асуултын хариултыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо сонслоо.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.13, 33.1.3, 33.9 дахь заалтыг үндэслэн Гадаад хэргийн сайд С.Батболд танд дараах асуултыг тавьж байна. Хуучнаар БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд манай улсад тусламж үзүүлэх зорилго бүхий Зөвлөлтийн мэргэжилтнийг байраар хангах зорилгоор 50,000 ам.метр /40,000 ам.метр нь Улаанбаатар хотод, 10,000 ам.метр нь Дархан хотод/ талбай бүхий газрыг буцалтгүй, хугацаагүй, төлбөргүйгээр ЗСБНХУ-д эзэмшүүлэхээр 1971 оны нууц протоколоор тохирсон байдаг. 1991 онд ЗСБНХУ-ын мэргэжилтнүүд гарч явсан боловч ОХУ-ын тал нь тусламжийн эдгээр байраа бизнесийн зорилгоор Монгол иргэдэд түрээсэлж, эдгээр .лрын өөрийн өртгөөс давсан түрээсийн зардлыг 15 орчим жилийн хугацаанд иргэдээс авч ирсэн атлаа, энэ түрээс болон газрын гүрээсийн төлбөр зэргээс татвар төлөхгүй ирсэн нь Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.5, 10.4, 14.1, 14.2, 18.1, 18.2, Газрын тухай болон Татварын тухай хуулиудын холбогдох заалтуудыг ноцтой зэрчсөөр байна.Уг түрээсийн байрны асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Л.Гансүх, Ж.Гуррагчаа нараас Ионгол Улсын Үндсэн хуулийн 2 6.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу "Слон улсын гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх тухай" Улсын Их Хурлын тсгтоолын төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг төслийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдриин Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлаас тсгтоол гаргах шаардлагагүй, Засгийн газар сүрэн эрхийнхээ хүрээнд тухайн а. шийдвэрлэх боломжтой гэж уг асуудал хзриуцсан Засгийн газрын эар;:м гишүүдийн тайлбарласнаар хуралдаанд сролцсон гишүүдийн олонхийн саналаар уг тогтоолын төслийг буцаасан.Энэ асуудлыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газрын хсоронд сайгуулсан 1971 сны нууц протоколыг Үндсэн хуульд нийцүүлэх чиглэлзэр байр сууриа албан ёсоор ОХУ-ын талд тавьж, явц, үр дун, хэрхэн шийдвзрлэх тухай саналыг Улсын Их Хуралд 2008 оны 2 дугаар сарын 15-нд багтаан танилцуулах үүрэг өгөгдсөн болно.
Энэ үүргийн дагуу Мснгол Улсын Ерөнхий сайд С.Баярын 2008.04.10-наас 11-ний өдрүүдэд Оросын холбооны улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ОХУ-ын өмчид тооцогддог Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 1,7,11,12,13-р байр, Дархан хотод байрлах 4-р багийн 3,4-р байруудыг Монголын талд шилжүүлэх асуудлыг тавьж, энэ ажлыг богино хугацаанд дуусгахаар тохиролцсон тухай албан бичгийг миний нэр дээр ирүүлсэн ба уг ажлын явц, үр дүнгийн талаар 2008 оны 10 сарын 08-ны өдрийн 13/5 тоотоор Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан билээ. Энэ асуулгын хариуг Засгийн газраас ируүлэхдээ уг асуудлаар ОХУ-ын Ерэнхийлөгчийн ХЭГ-ын Олон улсын хамтын ажиллагааны Ерөнхий газрын дарга С.Н.Болховитин дээрх асуудлуудыг хэлэлцэхээр хоёр талын ажлын хэсгийн ээлжит хуралдааныг 2008 оны оны 11 сарын суүлээр хийхийг ТӨХ-ны дарга Д.Сугарт санал болгоод байгаа тухай дурьдсан байсан. Гэвч одоогоор энэ уулзалтын үр дүнгийн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Асуулгын хариуг 200 9 оны хаврын чуулган нээгдмэгц, холбогдох хуульд заасны дагуу УИХ-ын Нэгдсэн чуулгаиаар сонсохоор төлөвлөж байна.Энэ удаа Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчлах болсонтой холбоотой дээрх асуудлыг шийдвэрлэх шатанд ямар нэгэн ахиц гарна гэдэгт итгэж байна.Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 22-р зүйл, Мснгол Улсын Үндсэн хуулийн 25.1, Улсын Их Хурлын тухай хуулийн 33.8-д заасны дагуу дээрх асуудлыг шпйдвэрлэхийн тулд хийгдэж буй ажлын явц, үр дүнглйн талаарх мэдээллийг ирүүлэхийг Танаас хүсч байна.
Д.ГАНХУЯГ
Асуултын хариуг 2009.07.07 өдөр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр сонсов.