2009.05.21

Х.Баттулга: Хөрөнгө оруултыг шийдээд шуурхай ажиллана

-Манай орны дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Энэ гэрээ их ажлын эхлэл болох уу?

-Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тэдний “СПЭКО” консерциумтай дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ консерциум барилга, зам, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “СПЭКО” консерциумтай санамж бичгийнхээ дагуу хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байна.

-Дэд бүтцийн салбарт хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?

-Дэд бүтцийн салбарт бага мөнгө яригддаггүй. Зөвхөн Улаанбаатар хотын 400 орчим километр замыг шинэчлэхэд 200-аад сая ам.доллар шаардлагатай. Үүнд дээр инженерийн шугам сүлжээ байгаа.

-Эдгээр төслүүдэд “СПЭКО” групп хөрөнгө оруулалт хийнэ гэж ойлгож болох уу?

-Болно.

-Энэ консерциум барилга, зам барих ажилд мөн оролцох уу?

-Хятадын талаас хөрөнгө оруулалтыг нь хийгээд хамтраад явах юм. Манайх замын, барилгын компаниудтай шүү дээ. Өнөөдөр манай тулгамдаад байгаа асуудал хөрөнгө оруулалт. “СПЭКО” консерциумтай дутуу барилгуудад хөрөнгө оруулах талаар нэлээд сайн санал солилцсон.

-Одоо гэрээнд гарын үсэг зурж байна. Харин хөрөнгө оруулалтын ажил хэзээ эхлэх вэ?

-Би тавдугаар сарын сүүлчээр БНХАУ-ын Төмөр зам, Барилгын сайдын урилгаар айлчилна. Айлчлалаараа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээд, шуурхай ажиллана гэж бодож байна. “СПЭКО” консерциумын гүйцэтгэх захирал Н.Чинбат:Төслийн техник, эдийн засгийн үндэслэл сарын дараа бэлэн болно

-Гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ талаар?

-Барилга, замын салбарт хийгдэхээр ЗТБХБЯ-аас төлөвлөсөн төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг өөрийн хөрөнгөөр “СПЭКО” консерциум хийх юм. Энэ ажлыг гурван сарын хугацаанд гүйцэтгэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Техник эдийн засгийн үндэслэл гаргаснаар дэд бүтцийн төслүүд цаашид санхүүжигдэнэ.

-Төслийн техник эдийн засгийн үндэслэл хэзээ гарах вэ?

-Гурав, дөрвөн төслийн техник эдийн засгийн үндэслэл хийнэ. Хамгийн эхнийх нь сарын дараа дуусна.

-Танай консерциум төслийн техник эдийн засгийн үндэслэл хийх нь. Дараа нь гүйцэтгэлийн ажилд оролцох уу?

-Гүйцэтгэлийн ажил хуулиараа тендер зарлагдана. Манай консериумд 10 томоохон компани байдаг. Үүнд төмөр зам, барилгын мэргэжлийн компаниуд байгаа. Энэ компаниуд тухайн төсөлдөө зарлагдах тендерт оролцох байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.