2009.04.30

Х.Баттулга: 188 сая ам.долларыг төмөр замаас өөр салбарт зориулна

АНУ-ын Мянганы сорилтын сангаас манай улсад өгөх 285 сая ам.доллараас төмөр замд зориулах мөнгийг цуцалсан тухай мэдээлсэн. Энэ талаар Зам Тээвэр, барилга хот байгуулалтын сайд X Баттулгаас тодруулав.

-Төмөр замын төсөл хэрэгжүүлэх 188 сая ам.долларыг цуцалсан нь үнэн үү?

-Энэ тусламж эдийн засгийн хямрал болохоос өмнө шийдэгдсэн . Энэ нь"Улаанбаатар" төмөр замын техникийн шинэчлэлд зориулж 35 вагон, 160 ачааны вагон худалдаж авах мөнгө. Мянганы сорилын сангаас Монгол Улсад зориулсан тусламжийн хөрөнгө хэвээрээ байгаа. Улаанбаатар төмөр замд оруулах хөрөнгө оруулалт больсон ч хямралын үед хамгийн чухал салбарт энэ мөнгийг шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Төмөр замын мөнгийг яагаад цуцалсан юм бэ?

-Хамтарсан байгууллагад гаднаас хөндлөнгийн аудит оруулахад хөөр талаас зөвшөөрөл авах ёстой. ОХУ-ын тал шалгалт оруулах саналыг хойшлуулсан нь цаг хугацааны хувьд мянганы сорилын сангийн шаардлагыг хангаагүй.

-Та саяхан ОХУ-д ажлын айлчлал хийсэн. Томор замын шинэчлэлд зориулсан зээл тусламжийн тухай ярьсан уу?

-ОХУ-ын талд менежментээ өөрчилж байгаа бол дүрмийн сангийнхаа мөнгийг 250 сая долларт хүргэх саналыг тавьсан. Цаашдаа 1100 км замаа хамтран засах тухай ярилцаж тохирсон зүйл бий. Санхүүжилт нь 1,5 сая ам.доллар орчимд хэлбэлзэх тооцоо ярьж байгаа. Монголын төмөр замд 1949 оноос хойш ямар ч шинэчлэлт хийгээгүй. Галт тэрэг нэг цагт 35-40 км-ийн хурдтай явж байна. Тэгвэл үүнд хийх технологийн шинэчлэлийг 60 жилийн ойн өмнө ОХУ-ын Төрийн тэргүүнийг ирэх үеэр шийдэх санаатай байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.