2009.03.18

Транзит хөтөлбөр монголчуудад боломж олгоно

“Транзит Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд манай улс аймаг, сумдыг таван бүсэд багтаан бүсчилсэн.

Энэ бүсчилсэн аймгуудад худалдаа, тээвэр хөгжихөд гол үүрэгтэй авто замыг тавьсны хамгийн алдартай нь бидний мэдэх Мянганы зам. Энэ нь транзит тээврийн гол зам гэсэн. Эхний ээлжинд бодлогыг нь зангидан, чиглэлийг нь гаргах “Худалдаа, тээвэр хөгжүүлэх үндэсний хороо”-г байгуулан Засгийн газраар өнгөрсөн тавдугаар сард батлуулаад авч. Энэ хорооны үүрэг нь худалдааны тээврийг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, гадаадынхны давуу талыг ашиглах зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 2008-2010 онд судалгаа, шинжилгээ хийж, 2012-2015 бодит ажил болгоно гэж төлөвлөж байгаагаа дуулгаж байв. Харин хөрөнгө оруулалтын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хандивлагч, донор орнуудын зээл, тусламжаар бүтээх гэнэ. Монгол Улсын хувьд олон улсын шинж чанартай 49250 км авто зам байдгаас хатуу хучилттай зам нь 2597 км байдаг аж. 


Үүнээс сайжруулсан нь 1902 км. Энэ замаар жилдээ 210 мянган тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн судалгаа ч байдаг аж. Цаашдаа бүх замаа хатуу хучилттай болгон хөгжүүлбэл транизит тээврийн эхлэлээ тавьсан гэсэн үг. Эхний ээлжинд Ази-Европыг холбосон А4, А3, Ан32 зам, дараа нь үлдснийг нь хатуу хучилттай болгоно гэж ЗТБХБЯ-хан төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, 1100 км урттай А3 замыг хурдны зам болгон өөрчлөхөд 228 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах хэдий ч жилдээ 30-40 сая тн ачаа тээвэрлэвэл зардлаа төвөггүйхэн нөхчих гэнэ. Хоёр их гүрний дунд орших манай улсын хувьд энэ том боломж. Хурдны замаа таван жилийн хугацаанд барин, зам дагуу амралт, худалдааны 20 цэг байгуулах аж. Ямар ч гэсэн хэтийн төлөвлөгөөгөөр авто замын хувьд 2015 он гэхэд 2,5 сая тн ачаа тээвэрлэнэ гэж үзэж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.