2008.12.02
Сайд Х.Баттулга Францын элчин сайдтай уулзав
Франц улсаас манайд суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Патрик Чрисмантыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Тус улстай тээврийн салбарт хамтран ажиллаж, дунд оврын онгоц авах боломжийн талаар ярилцсан байна.
Европын агаарын батлан хамгаалалтын “EADS” компанийн төлөөлөгчид энэ сарын 9-10-нд манай улсад ирж, хамтран ажиллах боломжийг судлан, сайдтай дахин санал солилцох юм. Мөн өчигдөр сайд Х.Баттулга манай улсад айлчилж байгаа Халимагийн Засгийн газрын тэргүүн Владимир Борисовичтой уулзаж, тээврийн салбарт хоёр улс хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.