Ж.Энхбаяр: Газрын харилцаа бол сайд хариуцах хэмжээний явцуу асуудал биш
-Тєрийн захиргааны бүтцийг батлах асуудлыг МАХН-ын бүлэг хэлэлцсэн. УИХ-ын тогтоолын тєслийн зарим заалттай та санал нэгдэхгүй байгаа гэсэн. Энэ талаараа ярихгүй юү?
-Зам, тээвэр , барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Барилга, геодези зураг зүйн агентлаг байгуулахаар УИХ-ын тогтоолын тєсєлд тусгасан байгаа. Газрын харилцаа, геодизи зураг зүйн агентлагийг татан буулгана гэсэн үг л дээ. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Яагаад гэвэл Монгол Улсад эдийн засгийн эргэлтэд ороогүй, нийтэд хүртээмжтэй болж чадаагүй ганц ємч бол газар шүү дээ. Ийм том бодлогыг салбарын сайдын харъяанд єгєх нь зохимжгүй. Дэндүү явцуу.
Хэрэв тєсєлд тусгасан хэлбэрээр батлагдвал газар тариалан, бэлчээр, тусгай хэрэглээ, ашигт малтмалын асуудал хаягдана. Иймээс хуучнаар нь буюу Газрын харилцаа, геодези зураг зүйн агентлаг гэж байгуулаад салбар салбараар нь бодлого чиглэлийг гаргаж байх нь зєв гэж би үзэж байна.
-Газрыг эргэлтэд оруулах замаар айл єрхийг орон сууцжуулах амлалт аль сонгуулийн ємнєєс иргэдэд хүрсэн. Энэ утгаараа салбарын сайд хариуцах нь явцуу гэж та үзэж байна уу?
-Ер нь газрын харилцааг зохицуулах хуулийг боловсронгуй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулж нийтэд хүртээмжтэй, мэдээллийг хэн хүссэн нь үзэх боломжийг бий болгох ёстой. Ингэхийн тулд сайдын явцуу хүрээнд бус нэгдсэн том бодлого болгож, эдийн засгийн хєтєлбєрийн хэмжээнд тавьж үзвэл зохино. Газар зохион байгуулалт, газрын кадастр, геодези зураг зүй бол салгаж болшгүй ойлголт юм. Єнєєдєр газрын нэгдсэн бодлого алга байна шүү дээ. Газрын шинэтгэл хийх нь бидний гол зорилгын нэг.