Иргэн бүрт газар өмчлүүлэхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын орооны дарга Д.Ганхуяг, гишүүн Л.Гансүх, Э.Бат-Үүл, Т.Очирхүү нарын өргөн барьсан Монгол Улсын иргэнд азар өмчлүүлэх тухай хуулийн төслийг уралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 82 хувийн саналаар хэлэлцэхээр оллоо.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд баталж, 005 оны тавдугаар сарын нэгэн гэхэд гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчилж дуусахаар төлөвлөсөн аж. Гэвч иргэдийн идэвх тийм ч сайн байсангүй. Газар өмчлүүлэх ажил нийслэлд 29.3, улсын хэмжээгээр 27.6 хувьтай байгаа тухай Газрын харилцаа, геодез зураг зүйн газрын дарга Ш.Батсүх мэдээллээ. Улаанбаатар уудын хувьд энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар 71287 иргэн газраа хувьчилж авах хүсэлт гаргаснаас 70536 нь газартай болсон юм байна. Газрыг үр дүнтэй, шуурхай өмчлөхийн тулд өрхийн хэрэгцээнд бус иргэн бүрт хувьчлах нь үр ашигтай гэж Э.Бат-Үүл, Д.Ганхуяг нар үзэж байгаа аж. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 3-т заасан "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно" гэсэн заалтыг тэд төсөл санаачлах үндэс болгосон гэсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг чуулганы хуралдаанд танилцуулсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай одоогийн хуульд зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд гэж зохицуулсан нь гэр бүл үүсгэж байгаагүй, үүсгэж амжаагүй иргэний газар өмчлөх эрхийг хязгаарласан гэж тэрбээр тайлбарлав. Хүчин төгөлдөр хуулийн 4.1.1-д "гэр бүлийн хэрэгцээнд" гэсэн өгүүлбэр бий. Түүнийг "хувийн" гэж засах, үүнтэй холбоотой зарим
заалтыг өөрчлөхөөр нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд заасан юм байна. Хэрэв энэ санал нь дэмжигдвэл 2012 оны тавдугаар сарын нэгэн хүртэл хууль хэрэгжих бололтой. Иргэн гэж 18 нас хүрсэн хүнийг үзэхээр төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсаны дараах нийгэм, эдийн засгийн үр дагаврын талаар гишүүдийн сонирхсон асуултад Д.Ганхуяг, "Хуульд заасны дагуу хот, суурин иргэн бүрт газрыг өмчлүүлснээр түүнийг эдийн засгийн эргэлтэд
оруулах үйл ажиллагаа эрчимтэй хөдлөх хөрөнгийн улмаар орон сууц зах зээл хөгжих бололцоотой бүрт. Үүнийг дагаад газрын үнийн хөөрөгдөл багасах учиртай. Одоогийн хуулиар өрхийн хэрэгцээнд 0.07 га хүртэл газар өмчлүүлдэг. Өрхийн гишүүдийн тоо харилцан адилгүй нөхцөлд хуулийн энэ үйлчлэл нь иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх гэсэн зарчимтай нийцдэггүй. Иргэн бүр өмчлүүлэх зохицуулалтыг хийж өгснөөр байдал арилна" гэж хариулав