М.Энхболд: Байр сууриа илэрхийлэх зүйл дээрээ илэрхийлж, тэвчих зүйл дээрээ тэвчиж 22 сар Ерєнхий сайдаар ажилласан
-Та тойргоо сольж Тєв аймагт нэр дэвшихээр болсон гэнэ. Нутгаасаа амархан ялалт байгуулна биз ээ?
-Тойргоо солих юу байхав, асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Ер нь 2000, 2004 оны УИХ-ын сонгуулийн ємнє Тєв аймгийнхан маань аймагтаа дэвшээч гэж аймаг сумдын намын байгууллагын хуралд ярьж байсан.
Тэр үед би нийслэлийн Засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байлаа. Нэгэнт нийслэл ажиллаж байсан учраас НИТХ -ын тєлєєлєгч болох нь ажлаа явуулахад тус болох болов уу гэж нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд хэд хэдэн удаа нэр дэвшиж амжилттай оролцож байсан. Сүүлд 65 дугаар тойргийн нєхєн сонгуульд 78,18 хувийн саналаар их хуралд сонгогдсон.
Ингээд 2005 оны есєн сараас єнєєдрийг хүртэл улсын хэмжээний ажил үүрэг гүйцэтгэж их хурлын гишүүн, Ерєнхий сайд, Шадар сайдын ажлыг эрхэлж явна даа. Энэ жилийн сонгуулийн хувьд Тєв аймгийн олон сумын намын байгууллагын хурлаас миний нэр гарсан байна лээ. Үүнд би хүндэтгэлтэй хандаж байгаа ч намын Бага хурлаар эцэслэн шийдэгдэнэ. Хотын амьдралын талаар жирийн хүнийг бодвол би арай илүү мэднэ. Сая хүнтэй хотын хоол хүнс, ар талыг Тєв аймаг олон жил дааж байсан. Хэдийгээр их єндєр хариуцлага үүрэг хүлээж байсан ч Тєв аймагт илүү хєгжил ирж чадаагүй гэж боддог. Их хотын хєгжлийг дааж, ачааны ихэнхийг үүрч байгаа аймгийн хувьд соёлжих, хотжих, хєгжих, хотынхоо хєгжилтэй хєл нийлүүлж явах ёстой гэж бодож байна. Үүний тулд Тєв аймгийнхаа тєлєє зүтгэнэ дээ.
-Холын аймгуудад илүү анхаарал тавиад Тєв аймгийг ойрхон, хаяанд юм чинь гээд орхигдуулдаг гэдэг?
-Баруун зүүн аймаг, алсынх говийн аймаг гэж яригдаж тэр хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа олон ажил бий. Тэр бүгдэд Тєв аймгийг илүү хамруулах ёстой. Би Улаанбаатард тєрж Тєв аймагт єссєн, бага нас маань энэ аймагтай салшгүй холбоотой. Аав маань Тєв аймгаас тєрсєн цєєн хэдэн эрдэмтний нэг. Би хаа ч явсан Тєв аймагт байнга анхаарал тавьж байсан гэж хэлэх нүүртэй хүн. Хотын дарга байхдаа цаг хүндэрсэн үед нийслэлчүүдээ уриалж нутгийнхандаа хэд хэдэн удаа туслалцаа үзүүлж байлаа.
Ялангуяа 2002 оны зуднаар зарим сумаар явж нийслэлчүүдийн хандиваар бүтсэн євс тэжээл, эм тариа, бусад хэрэгцээт зүйлийг хүргэж єгч байсныг нутгийнхан маань одоо ч дурсдаг юм билээ. Аймгийнхаа 80 жилийн ойгоор бэлэглэсэн єнгєт чулууны хавтангийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр аймаг маань тєв талбайгаасаа эхлээд тохижилтын олон ажил хийсэн байна. Тєв аймгийнхан ирсэн зочноо угтаж үддэг Одонт хєтєл гэж бий. Би Улаанбаатар сангийн тэргүүнээр ажиллаж байхдаа Одонт хєтлийн загвар, багана босгох хєрєнгийг нь шийдэж байлаа. Энэ хєтєлд нийслэлийн онцлогийг харуулсан дєрвєн арслантай дурсгалын єндєрлєг байрладаг юм. Манай Тєв аймгийнхан Богд хан уул Цэцээ гүн оргил хайрханаа шүтдэг. Цэцээ гүнийг тєрийн тахилгатай болгох санаачилга гарган, тухайн үеийн Ерєнхийлєгч М.Багабанди гуайд танилцуулж зєвшєєрүүлсэн гээд яривал их юм бий.
-Та Ерєнхий сайд, МАХН-ын даргын үүрэгт ажлаа хэдхэн хоногийн зайтай єгсєн.Та єдийг хүртэл энэ тухай ам нээсэнгүй. Тэр үед баярлаагүй нь мэдээж. Єндрєєс унах хэцүү гэдэг шүү дээ?
-Єнгєрсєн оны 10 дугаар сарын 29-нд МАХН-ын даргын, 11 дүгээр сарын 22-нд Монгол улсын Ерєнхий сайдын албыг хүлээлгэж єгсєн. Тєрийн албыг ээлжилж хийх нь жам ёсны хэрэг. Гэхдээ би 2005 онд МАХН-ын дарга болохдоо 2004 оны сонгуулиар Монголын ард түмэнд амлаж, мєрийн хєтєлбєртєє тусгаж байсан тэр зүйлийг хэрэгжүүлэх ёстой гэж бодож зүтгэж байсан. Үнэн хэрэгтээ 2006 оны нэгдүгээр сард намайг Ерєнхий сайдаар томилогдох үед МАХН-ын мєрийн хєтєлбєрєєс хэрэгжсэн зүйл нэг ч байгаагүй гэж хэлж болно.
Ажлаа єгєхдєє би намын мєрийн хєтєлбєрт дэвшүүлсэн зорилтыг 84, Засгийн газрын мєрийн хєтєлбєрийн хэрэгжилтийг 90 орчим хувьтай хүлээлгэж єгсєн. Намын хамт олон сонголтоо хийсэн, тэр сонголтод би хүндэтгэлтэй хандах ёстой. Тийм ч учраас Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүний хувьд огцорч байгаагаа єєрєє зарласан. Шинэ Засгийн газрын тэргүүн намайг Шадар сайдаар ажиллаж ємнє нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэх санал тавьж би хүлээж авсан. Ер нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар, єнєєдрийн Засгийн газар хоёрыг нэг Засгийн газар гэж би дотроо бодож явдаг. Аль алиныг нь намын дарга толгойлж байгаа. Нэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Монголын ард түмний захиалгаар гарч ирсэн парламентын баталсан мєрийн хєтєлбєрийг хэрэгжүүлж яваа ийм хоёр Засгийн газар. Хэдийгээр Энхболдын, Баярын гэж нэрлэх нь зүй ёсны хэрэг боловч хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа үйлс, зорьж байгаа зорилт нь нэг учраас ажил үйлсээрээ залгамжилж байгаа нэг Засгийн газар.
-Давуу тал нь Гүндалай, Жаргалсайхан гишүүн хоёр шиг дураараа гишүүд байхгүй байх?
-Давуу тал гэж юу байхав. Хүнийг албан тушаалаас нь чєлєєлж өөрчилчхөөд давуу талтай боллоо гэж ярих нь зохимжгүй байх. Хариуцлагын тухай асуудлыг би тавьж байсан. Гүндалай гишүүнийг Засгийн газрын гишүүний хувьд байж болшгүй ёс зүйн доголдол дутагдал гаргасан учир огцруулъя гэж би санал оруулж байлаа. Гүндалай гишүүн УИХ-ын гишүүний хувьд Жаргалсайхан сайдыг огцруулах асуудал оруулсан. 22 cap ажилласан Засгийн газар гэхэд харин ч хариуцлага тооцох талаар олон удаа авч үзсэн байдаг.
МИ-8 нисдэг тэрэгний осолтой холбогдуулж Отгонбаяр, Одбаяр, Цэнгэл, Сономпил гэсэн дєрвєн сайдыг огцруулах ёстой гэж үзэж байсан. Би одоо хүртэл тэр бодлоо зєв байсан гэж бодож явдаг. УИХ-д олонхи буюу хамгийн олон суудалтай улс тєрийн хүчин огцруулах эсэхийг шийдэх ёстой. Гэтэл манай намын бүлэг миний энэ санал дээр санаа нэгдэж чадаагүй, хоёрдмол байр суурьтай байсан. Миний оруулсан санал намынхаа бүлэг дээр олонхийн санал авч чадаагүй. Нэгэнт намын даргынхаа оруулсан энэ саналыг олонхи нь хүлээж авч чадахгүй бол би түүнийг их хуралд оруулах, хэлэлцүүлэх ёсгүй. Хариуцлага тооцъё гэсэн бодол, хариуцлага тооцох ёстой гэсэн санаа маань УИХ дээр унах юм байна гээд арга буюу татаж авсан. Ослоос болж олон хүний амь эрсэдсэн эмгэнэлтэй, нєгєє талаар үнэхээр хариуцлагагүй явдал болсон. Би мэргэжлийн хүн биш. Гэхдээ техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг олон удаа уншиж үзээд, яах аргагүй дєрвєн сайдтай хариуцлага тооцох ёстой юм байна гэсэн итгэл үнэмшилд хүрсэн байсан. Ингээд яг ямар, ямар зүйл заалтаар вэ гэдгийг нь бичээд оруулсан юм. Тэгэхэд цєєн тооны хүн хариуцлага тооцох шаардлагагүй гэж олон талаас нь ярьж хєєрч, эцэст нь санал хураалтаар дэмжлэг авч чадаагүй юмаа.
-Тэр үед “Элсний 13″ ид мандаж, намын шинэчлэл ярьж байсан. Намын даргадаа хэдэн зүйл шаардлага хүргүүлж, МАХН-ын дарга, Ерєнхий сайд хоёрыг салгах тухай санал дэвшүүлж байсан. Энэ нь намын шинэчлэл биш зєвхєн таныг єєрчлєх зорилготой, танд зориулсан заалт шиг санагддаг уу?
-Надад гомдож санаад байх зүйл байхгүй ээ. Нэгэнт Засгийн газраа дангаараа байгуулж чадахгүй байсан. Олон намын оролцоотой Засгийн газар тэргүүлж байгаа үед МАХН-ын дарга, Ерєнхий сайдын ажлыг давхар хаших үед Засгийн бүх муу муухай ажил намын нэр дээр ирээд байна гэдгийг ойлгож байсан. Тэр 13 гэж яригдаж байсан хүмүүс МАХН-ын дарга, Ерєнхий сайдын албан тушаалыг салгах ёстой гэж 6 дугаар сараас 10 cap хүртэл ярьж байсан. Тэгснээ 10 сарын 29-ний єдєр гэнэт үгүй гэсэн байр суурин дээрээ огцом эргэснийг би гайхдаг л юм. Ер нь яагаад хариуцлага тооцох ёсгүй гэж үзэж байсан бэ гэж Одончимэд, Очирхүү, Арвин нарын гишүүдээс асууж тодруулах нь зєв биз дээ. Би хувь хүний дотор орсон биш, юу хэлэхэв. Тэр улстєрчид ямар бодлоор тийм амархан хувирсан юм бол доо. Үүнд олон түмэн үнэлэлт дүгнэлтээ єгдєг байлгүй.
-Таныг улс тєрийн хүрээнийхэн их тэвчээртэй гэдэг. Улаан сайд илэрхий танд зориулж “Салбарын яам толгойлж үзээгүй хүн сайд хийнэ гэж байхгүй юм байна” гээд л шүүмжилдэг байсан. Тэр үед та ямар нэг хариу бариагүй?
-Нийслэл хотын ажил амьдралтай олон жил хутгалдсан хүний хувьд Засгийн газрыг яаж удирдаж явах вэ гэдэгт надад хуримтлуулсан туршлага байсан. Тийм ч учраас парламент дахь сєрєг хүчин хоёр ч удаа манай Засгийн газрыг огцруулах тухай асуудал оруулж байхад бид үлдэж л байлаа.Энэ нь манай Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийн дадлага, туршлагатай салшгүй холбоотой.Бид 22 cap буюу нэг парламентын бүрэн эрхийн хугацааны 50 хувьд нь ажиллаж багагүй зүйл хийсэн. Тэвчээрийн хувьд тэвчих зүйлээ тэвчихээс єєр аргагүй. Би тэвчээргүй хүн гээд асуудал болгоныг хєндєж яриад байвал ажил урагшлахаасаа илүү хэрүүл нь их болох байлгүй.Тийм учраас байр сууриа илэрхийлэх зүйл дээр илэрхийлж, тэвчих зүйл дээрээ тэвчиж тухайн асуудалд, тухайн цаг үед нь тааруулж ажиллах ёстой. Тєрийн ажлыг хувь хүний араншингаар хийж болохгүй.Тєрийн ажил явдаг ёс, жаягтай. Түүнийг л дагаж хийхээс биш миний араншинд тааруулж тєрийн ажил явах ёстой гэж бодож байвал эндүүрч байна гэж бодох ёстой юм.
-Улстєрч гэдэг хүн уралдаж ярьж єєрийгєє илэрхийлэх, єрсєлдєгчєє сайн муулж чадах чадвартай байх ёстой юм биш үү?
-Єрсєлдєгчєє сайн муулах чадвартай байх ёстой гэх нь ч юу юм бэ? /инээв/ Гэхдээ улс тєрд єрнєж байгаа үйл явцыг харвал ингэж хэлж болох юм. Би хүнийг муулахыг хүсэхгүй, єєрийгєє ч муулуулахыг хүсэхгүй байна. Хийх зүйлээ сайн бодож тооцоолж хийгээд хэрэгжүүлсэн хойноо хийсэн гэдгээ тайлагнах нь зєв гэж бодож явдаг. Хийж чадахгүй байж хий хоосон худлаа яриад явдаг хүнд би дургүй.
Ер нь манай Засгийн газар ємнєє тавьсан зорилтоо биелүүлсэн. Нийгмийн шинж чанартай цогц бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлснийг хүлээн зєвшєєрєх байх. Намайг Ерєнхий сайд болоход тєрийн албан хаагчийн цалин 92 мянган тєгрєг байсан бол єнєєдєр 300 мянга болсон. 37,4 мянган тєгрєг байсан дундаж тэтгэврийг 95800-д хүргэлээ. Зарим хүн цалин тэтгэврийг хэт их нэмсэн нь үрэлгэн арга хэмжээ гэдэг юм. Бид цалин тэтгэвэр нэмээгүй байсан бол дэлхийн зах зээл дээр улаан буудайны єсєхгүй байх байсан юм уу. Бид цалин нэмээгүй бол нэг баррель нефтийн үнэ 112 долларт хүрэхгүй байх байсан уу. Дэлхийн зах зээл дээр үнэ єсдєгєєрєє єснє. Тэрийг монголчууд бид зохицуулж чадахгүй. Харин бид цалин тэтгэврээ нэмж олон мянган иргэнийг ядууралд орохоос урьдчилан сэргийлж чадсан гэж боддог.
Зарим нэг нь үр дүнгүй, үрлэгэн гэж ярьж байгаа боловч єєрсдєє сонгогчдынхоо ємнє очихоороо цалин тэтгэврийг би нэмсэн гэж яриад явж байдаг. Асуудлыг их бодож бүтээн байгуулалт, иргэдийн нийгмийн хамгаалал хоёртоо аль алинд нь зарах ёстой. Иргэдийнхээ амьдралыг хэт их орхигдуулбал улс орон ядуурах аюулд орж болзошгүй. Бид бүтээн байгуулалтын хувьд багагүй зүйл хийсэн. Хоёр жилийн дотор 2240 худаг гаргасан, 90 орчим сумыг эрчим хүчтэй болголоо.
Энэ онд багтаж 33 сумыг эрчим хүчний эх үүсвэрт холбох хєрєнгийг тєсєвт суулгуулсан байгаа. Ингэснээр Монголын бүх сум суурин газар эрчим хүчний эх үүсвэртэй болно.Сум, суурин газраа гэрэл гэгээтэй, эрчим хүчтэй болгох нь олон Ерєнхий сайд, Сайд нарын зєвлєлийн дарга нарын толгойг гашилгаж байсан асуудал байсан юм шүү.Үүнийг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар шийдсэн.Бид нэг жилийн дотор 540 орчим км зам барьж аймгийн тєвүүдийг хатуу хучилттай болгох эхлэлийг тавьж чадлаа. Энэ эрчээрээ явбал 2016 он гэхэд бүх аймаг хатуу хучилттай замтай болох боломжтой. Монголоос гадаадад экспортолж байгаа 14 нэр тєрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр байгаа үнэтэй дүйцүүлэх ёстой гэж Манай Засгийн газар шийдэж байлаа.Ємнє нь авч, єгч байгаа хоёр аж ахуйн нэгжийн удирдлагууд л хоорондоо үнийг тохиролцдог байсан юм.
Энэ шийдвэрийг мєрдсєнєєр 3 сарын дотор 13 тэрбум тєгрєг улсын тєсєвт орсон. Бүх салбарт хєрєнгє оруулалт бүтээн байгуулалтын хэмжээ нэмэгдсэн байгаа.Нийслэл хотоос улсын тєсєвт тєвлєрүүлдэг хєрєнгє 2006 онд 14 тэрбум байсныг 2007 оны тєсвийн төлөвлөлтөд тэг болгосон. 2008 оны тєсєв боловсруулах үед нийслэлээс найман тэрбум тєгрєг татъя гэж Сангийн яам санал оруулахад бас тэглэсэн. Тэр мєнгєє зєвхєн нийслэлийн хєгжилд зориулах ёстой гэж хэлж байлаа. 2008 оны тєсвийг єргєн барихад нийслэл орлогоо єєртєє зориулах ёстой гэж үзэж байсан ч эцэст нь 17 тэрбум тєгрєгийг улсын тєсєвт тєвлєрүүлэх ёстой гэсэн шийд гарсан.Хэн ажиллаж байгаагаас хамаарч асуудалд янз бүрээр ханддаг. Би бараг долоон жил хотын даргаар ажилласан. Хаа ч байсан нийслэлийнхээ хєгжлийн тєлєє боломжоороо туслах үүрэгтэй хүн гэж боддог.Таны хэлээд байгаа тэр их тэвчээрт чинь нийслэлчүүд намайг сургасан юмаа.
-Таныг хотын захирагчаар ажиллаж байхдаа газар их зарсан, газрын наймаачин гэдэг?
-Хуулиараа бол хотын дарга газар олгох эрхтэй. Гэхдээ хотын дарга хүн дуртай газраа авч, єгч наймаа хийдэг гэж ойлгож болохгүй ээ. Ямар ч зориулалтаар бай газар эзэмших, ашиглах зєвшєєрлийг техникийн комисс хэсэгчилсэн болон Ерєнхий тєлєвлєгєєтэй уялдуулан хэлэлцэж саналаа хотын даргад ирүүлдэг. Энэ комисст ус суваг, дулаан, цахилгаан, мэргэжлийн хяналт гээд олон байгууллагын тєлєєлєл багтдаг юм. Комиссын саналыг хотын дарга баталгаажуулдаг л учиртай. Ер нь газар авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж олон ч нэг нь л авах нь ойлгомжтой. Ингэхээр үлдсэн хэд нь хэл ам гаргаж, авилга авсан гээд янз бүрийн зүйл ярьдаг.
Миний оронд єєр хүн хотын дарга байсан бол адилхан л газрын наймаачин гэсэн ярианд холбогдох байсан байх аа. Сонгууль дєхєж байгаа энэ үед миний нэрийг газартай холбож ярьж бичих нь ихсэж байгаа. Цаашид улам ихсэх байх. Би хотын даргаар ажиллаж байхдаа газрын ямар нэгэн хууль бус асуудалд орооцолдож байгаагүй гэдгээ дахин хэлье. Ємнє нь ч би их хурлын индэр дээрээс энэ үгээ хэлж байсан.Уул нь би єєрийнхєє талаар хэвлэлээр гарч байгаа ор үндэсгүй, гүтгэлгийн чанартай зүйлд байнга хариу тайлбар, няцаалт хийж, шүүх цагдаа гээд явдаггүй. Гол нь худлаа юмыг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг иргэд буруугаар ойлгох вий. Хамгийн сүүлд гэхэд Алтжин компаний Г.Алтан, Мон Уран компаний Наранхүү нартай хамтарч газрын ченж хийдэг гэж иргэн С.Жамъянсүрэн хэвлэлээр мэдэгдсэн. Баянгол дүүргийн шүүх миний гомдлыг хэлэлцээд ор үндэсгүй гүтгэсэн гэж үзэн нэр тєрийг минь сэргээсэн байгаа. Энэ мэт шүүхийн шийдвэр олон бий.
-Хонгор сумын асуудал иргэдийн санааг зовоодог. Таны дараагийн Ерєнхий сайд биечлэн очиж уучлалт гуйсан. Та энэ талд анхаарал тавьж чадаагүй гэж боддог уу?
-ЭМЯ Хонгор сумын иргэдийг эрүүлжүүлж байгаа. 810 сая тєгрєг гаргаж Хонгор сумын цэвэр усны байгууламжийн асуудлыг шийдэх болсон. Үүнийг хариуцаж байгаа БХБ-ын сайд Цолмонд би байнга анхааруулж хэлдэг. Олон улсын шинжээчид ирж дүгнэлтээ гаргасан. Би Ерєнхий сайд байхдаа санасан дүгнэлт, бодсон тоогоо шууд яриад яваагүй.Тэгэх ч ёсгүй. Манайдаа урдаа барьдаг лабораторид хийсэн мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг үндэслэж асуудалд хандаж байсан. Хонгор сумын асуудлыг УИХ-д 2 удаа танилцуулсан. 2007 оны 4 дүгээр сарын 23-ны Баасан гарагт Хонгор суманд ийм нєхцєл байдал үүслээ гэдэг мэдээ аваад Онцгой байдлын сайдаар ахлуулсан комиссыг єдєрт нь Хонгорт ажиллуулсан.
Дараагийн долоо хоногт нь би очиж ажилласан юм. Мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ авах ёстой, хэрхэн саармагжуулалт хийх ёстой байсан түүнийгээ хийсэн. Иргэд сэтгэл санааны хувьд айж цочирдож, дарамтад орсон байдалтай байсан. Ийм учраас иргэдийг айлгасан, амгалан тайван байдлаа алдсанд нь Ерєнхий сайд С.Баяр уучлаарай гэж хэлсэн байх аа. Одоо Хонгор суманд дэс дараатай арга хэмжээ авч байна. Түүгээр ч зогсохгүй бид улсын хэмжээнд 10 аймгийн 26 сумын 124 орчим цэгт цианит натри, мєнгєн ус хуримтлагдсан байж магадгүй хєрс шороо, шламыг цэвэрлэх гэж байна. Үүнд 3 тэрбум орчим тєгрєг зарцуулна, 56,2 га талбай, 53,9 мянган метр куб хєрс шороог цэвэрлэнэ. Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бас хамруулна. Бичил жижиг уурхай эрхэлж байгаа хүмүүсийн эрх зүйн орчинг зохицуулах түр журмыг Засгийн газар саяхан баталсан. Энэ журмын дагуу иргэд ийн хєдєлмєр зохион байгуулалтын хэлбэрт єєрчлєлт оруулж тухайн орон нутгийн иргэдэд ажил хєдєлмєр эрхлэх, шинэ салбарт шинэ бизнес эрхлэх нєхцєл бололцоог бүрдүүлэх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээг авч ажиллана.