Октябрийн хувьсгалын домгууд
2009.08.31

Октябрийн хувьсгалын домгууд

Одоогоос 90 жилийн өмнө хуучны он тооллоор аравдугаар сарын 25-нд Орос оронд гарсан Аугаа их Октябрийн хувьсгал нь дэлхийг орвонгоор нь эргүүлсэн үйл явдал болсон билээ. Орос улсад В.И.Ленинээр толгойлсон большевикууд засгийн эрхийг гартаа авсан юм.

В.И.Ленин Петроградын бослогын төлөвлөгөөг гардан боловсруулснаар Улаан гвардийнхан болон усан цэргийн бүлгүүд цахилгаан мэдээ, улсын банк, Балтийн галт тэрэгний буудал, Өвлийн ордныг дайран эзэлсэн түүхтэй. Босогчид түр засгийн газрын гишүүдийг баривчлах тэр үед кабинетын тэргүүн Александр Керенский л зайлж амжсан гэдэг. Одоог хүртэл уг хувьсгалын талаар нэгдсэн дүгнэлт байдаггүй. Зарим нэг нь энэхүү эргэлт нь их гарз хохирол учруулан, дарангуйлагч дэглэмийн үндсийг тавьж үндэсний аюул учруулсан гэж үзэж байхад зарим нь социалист шударга байдлыг үүсгэхэд цорын ганц зүйл нь болсон хэмээн үздэг аж. Сүүлийн жилүүдэд арван-нэгдүгээр сарын хувьсгал нь утгаа алдан эв нэгдлийн өдөр хэмээн нэрлэгдэж байснаа сүүлийн гурван жилд бүр тэмдэглэлт ойн өдрийн тоонд ч орохоо больсон байна.

Хэдэн арван жилийн турш уг хувьсгал болсон эсэх, хэрвээ болсон бол яаж өрнөсөн тухай олон таамаг байдаг аж. Энэ талаар "Аргументы и факты" сонинд сонирхолтой таамаглалууд дэвшүүлжээ.

Домог 1. Өвлийн ордон руу довтлох үеэр

Яг үнэн хэрэгтээ бол ямар ч довтолгоон болоогүй. Алдарт эмэгтэйчүүдийн батальон тухайн үедээ ордноос гарсан байсан. Цэргийн сургуулийн сургагчид буюу юнкерүүд нь тухайн үед ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ. Тухайн үеийн статистик судалгаагаар энэ хувьсгалын үеэр гурван хүн үхсэн нь хувьсгалаас бус улаан дарсны агуулахыг дээрэмдэх үедээ нас барсан гэж үздэг аж.

Домог 2. Керенский эмэгтэйчүүдийн өрөө рүү зугтсан

Тэрээр тайвнаар Петроградыг орхин машинаа унаад явсан билээ. Түүнийг эргүүлүүд ямар ч асуудалгүйгээр нэвтрүүлсэн бөгөөд тэр Псковд ямар ч саадгүй очсон гэдэг. Харин тэнд түүнийг хойд фронтын комиссар Войтинский генерал Красновтой холбоо бариулсан бөгөөд Петроградад дайралт зохион байгуулахад тусалсан аж. Гэвч дайралт амжилтгүй болсон юм. Харин энэ нь өөр түүх болох юм. Александр Керенский өөрийг нь хайж байгааг мэдсээр байж Хувьсгалын дараа хэдэн сар Москвад хууль бусаар амьдарч байсан юм.

ДомоГ 3. Сүсэггүй Ленин сүмийг үзэн яддаг байв

Ульянов хүүхдүүдээ загалмайлсны адил түүнийг ч загалмайлсан юм. Бусад үл-гэр жишээ гэр бүлийн адил Ульяновынхан ням гариг бүр Троицкийн сүмд очдог. Володя хүү ихэд хичээн мөргөдөг байжээ. Үнэндээ түү-ний дараа үеийнхэн энэ баримтыг түүхэнд хадгалах хэрэггүй хэмээн үзсэн аж. Троицкийн сүмийг дэлбэл- нэрэмжит музейн орлогч дарга Ирина Макеева дурссан байдаг.

Домог 4. Ильич ижил хүйстэн байсан уу?

"Дээд түвшний ийм хүнийг мэдээж янз бүрийн хүмүүс хүрээлж байсан биз. Хэрвээ үнэхээр ийм харьцаа байсан бол ямар нэгэн аргаар баримт бичигт юм уу эсвэл дурсгал, хөшөө гэх зэрэгт дурсагдан өнгөрөх л байсан" хэмээн сэтгэл, эмгэг суд-лалын эмч, академич Раен Евгений Шапошников онцолжээ. Гэвч сүүлийн 80-90 жилийн хугацаанд ийм мэдээлэл илрээгүй гэнэ. Үнэн-дээ Лениний хувийн амьдрал аз жаргалгүй байсан. Гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох боломж түүнд байгаагүй. Крупская бол анкет бөглөхөд зориулагдсан цэвэр хуурамч, намын гэргий байлаа. Харин Инесса Арманд гэгч нь хачин, будлиантай байдлаар холбогдож байсан. Гэвч энэ нь үнэндээ Ленин ижил хүйстэн байсан гэсэн үг биш юм. Хэдий тийм ч ямар ч батал-гаагүй ийм хуурамч барим-тууд гарч ирсээр байгаа аж.

Домог 5.Агуу удирдагчийн гайхамшигт тархи

Хүний тархи судлалын институтийн захирал, биологийн ухааны доктор Святослав Медведевийн тайлбарласнаар Ленинийг нас барсны дараа намын удирдагчид уг асуудалд хариу өгөхийг хичээж байжээ. Үүний тулд тархи судлах институтийг Москвад тус-гайлан байгуулжээ. Тус институтэд эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн болон алдарт улс-төрч гээд олон хүний тархийг судалсан аж. "Эдгээрийн ихэнх, тэр дундаа Ленин, манай өвөг эцэг Бехтерев болон бусад хүмүүсийн тархийг би өөрийн гараар барьж үзэж байсан" гэж тэр ярьсан байна. Тэр үеийн захирал, академич Олег Адрианов энгийн болон агуу хүмүүсийн тархины бүтцэд ямар ч гоц гойд зүйл байхгүй гэжээ. Гэвч энэ нь ялгаатай зүйл байхгүй гэсэн үг биш юм. Молекул-биологийн түвшинд бол ямар нэгэн суут болох зүйл байж л таараа. Тийм учраас нэгэн цагт үүнийг олж илрүүлэх байх

Домог 6. Ленинийг одоо хүртэл оршуулж чадаагүй

Серебряникт байрладаг Троицкийн сүмийн ажилтан Геннадий Андриянов энэ талаар тайлбарлахдаа "Зарим хүн хэдийгээр Лениний цогцос газар дор хэвтэж байгаа гэж үзэцгээдэг. Гэвч энэ талаар сүм өөрийн гэсэн дэг жаягтай. Шарилыг нь занданшуулсан юм шигээр цогцсыг нь байрлуулсан байдаг. Харин энэ нь булш биш юм. Ер нь шарилыг тийм гүнд, тийм хэмжээтэй байрлуулна гэсэн хэм хэмжээ байхгүй. Харин соёл иргэншилтэй ихэнх ард түмний дунд газар дор булдаг олон зуун жил уламжлагдаж ирсэн ёс жаяг бий. Ариун, гэгээрсэн хүмүүсийн хувьд тэд бусдаас ялгагдах олон шинж тэмдгүүдийг агуулдаг. Бид мөргөж байх үед тэд гайхамшгийг бүтээх, ариун ертөнцийг бий болгох гээд. Харин Лениний цогцост ийм онцлог, гоц гойд зүйл байхгүй л дээ" хэмээн өгүүлсэн байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.