Хүйтэн дайны эхлэл
Хүйтэн дайны эхлэл ба иргэний эрх чөлөөний хөдөлгөөн (1945-1964) Дэлхийн II дайны дараа АНУ дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний нэг болж гарч ирсэн.
1945 оны 12 сарын 4- нд АНУ-ын сенат НҮБ-ийн үйл ажиллагаанд тус улс оролцохыг зөвшөөрснөөр уламжлалт изоляционизмээс салж олон улсын ажиллагаанд илүү оролцох эхлэл тавигдсан билээ. Америкийн Нэгдсэн Улсын дайны дараах үеийг олон улсын хэмжээнд хүйтэн дайны эхлэлийн он жилүүд байсан гэж тодорхойлдог. Энэ үед Америк хүмүүс фермээсээ гарч хотууд руу шилжих үйл явц дуусаж, эдийн засаг тогтвортой хөгжлийн үедээ байлаа.Мөн АНУ-д арьс өнгөний үзлийн эсрэг иргэний эрхийн төлөөх хөдөлгөөнүүд болон Мартин Лютер Кинг зэрэг Африк гаралтай Америк удирдагчид тэмцэж байсан бөгөөд улмаар Хар, Цагаан хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлах явдлыг хуульчилсан байсан Жим Кроугийн хууль 1960-аад онд хүчингүй болжээ.
Хүйтэн дайн (1964-1980) Хүйтэн дайны үе 1960- аас 1970 – аад онуудад үргэлжилсэн бөгөөд энэ үед АНУ Вьетнамын эсрэг дайн хийсэн нь олонд дургүйцлийг бий болгон урьд нь нийгмийн дотор хэдийн оршиж байсан эмэгтэйчүүд,үндэсний цөөнх, залуусыг хамарсан хөдөлгөөнүүдийг идэвхжүүлэн Феминизм болон байгаль орчны хөдөлгөөнүүд улс төрийн хүчин болж энэ үйл явц нийт Америкчуудын иргэний эрхийн ухамсарт нөлөөлж байлаа.1970 – аад оны эхээр ерөнхийлөгч Ричард Никсон Конгрессийн шахалтаар Вьетнамын дайныг дуусгаснаар Америкийн дэмжлэгтэй оршиж байсан Өмнөд Вьетнамын засгийн газар нурсан юм. Энэ дайн 58 000 Америк цэргүүд, хэдэн сая Вьетнам хүмүүсийн амийг авч одсон билээ. Хүйтэн дайны төгсгөл(1980 -1988) Рональд Рэйган 1987 онд Бранденбургийн хаалган дээр Горбачевт хандан Берлиний ханыг нураахыг уриалж байсан юм 1984 оны сонгуулиар Рональд Рэйган 49 муж улсад ялалт байгуулан гарч иржээ.Михаил Горбачев Москвад засгийн эрхэнд гарч ирэхэд олон хуучинсаг Бүгд найрамдахчууд Рэйган тэр хоёрын нөхөрлөлд эргэлзэж байсан юм.1991 онд Орост Коммунизм нуран унаж АНУ – Зөвлөлтийн хүйтэн дайн төгсгөл болсон билээ.