Төвийн бүсийн цахилгаан станцууд өрөндөө дарагдажээ
Төвийн бүсийн цахилгаан станцууд 11 сарын 01 гэхэд 270.000 тонн нүүрс нөөцөлсөн байх ёстой юм байна. Өнөөдрийн байдлаар энэ нүүрсний 181000 тонныг нь л нөөцлөөд байгаа ажээ. Энэ ажил ийн удааширч байгаа нь 8 жил хуримтлагдсан нүүрсний уурхайнуудад төлөх ёстой өрийн асуудал, мөн дулаан цахилгааны үнэ нэмэгдээгүйгээс станцуудын төлбөрийн чадваргүй болсон асуудлууд нөлөөлсөн байна.
Өрийн хуримтлалыг авч үзвэл.
4-р ДЦС гэхэд Багануурын уурхайд 7, Шивээ овоогийн нүүрсний уурхайд 7,4 тэрбум төгрөгийн өртэй. 3-р ДЦС Багануурын уурхайд 3.4 тэрбум, 2-р ДЦС мөн тус уурхайд 2.7 тэрбум төгрөгийн тус тус өртэй. Мөн Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ Багануурын уурхайд 880, Шарын голын уурхайд 606 сая, Эрдэнэтийн ДЦС Багануурын уурхайд 229, Шарын голын уурхайд 919 сая төгрөгийн өртэй байна.