Академич Б.Ренчиний нэрэмжит шагналыг олголоо
2022.02.10

Академич Б.Ренчиний нэрэмжит шагналыг олголоо

Академич Б.Ренчиний нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга , Доктор, Дэд профессор О. Шинэбаяр Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч Гаадамбын Билгүүдэй Академич Б. Ширэндэвийн нэрэмжит шагналыг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал Академич Содномсамбуугийн Дэмбэрэл нарт олголоо. 

Энэхүү нэр хүндтэй шагналыг 5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалддаг бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцаас олгох юм. 

Академич Б.Ренчиний нэрэмжит шагналыг 5 жил тутамд 1 удаа 5 хүртэл хүнд 

Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг 3 жилд 1 удаа 3 хүртэл хүнд 

Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг 3 жилд 1 удаа 2 хүртэл хүнд олгодог журамтай.