2022.01.26
МҮЭ-ийн холбоо Үндэсний хорооны хурлаар хэлэлцэх саналаа нэгтгэлээ
МҮЭ-ийн холбоог төлөөлдөг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны гишүүд өнөөдөр /2022.01.26/ уулзалт зохион байгуулж, ирэх баасан гаригийн хуралдаанд ҮЭ-үүдээс оруулах саналд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат чиглэл өглөө.
Хурлаар хэлэлцэх асуудлууд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалууд, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн асуудлаар байгуулах нэмэлт хэлэлцээр, төрийн үйлчилгээний ажилтнуудын асуудлыг тус бүр хөндөж, хэлэлцүүлэхээр тогтлоо.