2022.02.11

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эздийг УИХ-аас байгуулсан ажлын хэсэг зарлана

Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд олгосон нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээл байгааг төв банк мэдээлсэн. Зээлийн дийлэнхийг улс төрийн болон бусад эрх мэдэлтэй эрхмүүд, тэдний хамаарал бүхий хүмүүс авсан байгааг шалгалтаар тогтоосон. Тэгвэл УИХ-аас байгуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эздийг олон нийтэд зарлахаа мэдэгдлээ.