“Хот байгуулалтын кадастрын цахим систем”-ийг хөтлөн явуулах сургалт боллоо
2022.02.11

“Хот байгуулалтын кадастрын цахим систем”-ийг хөтлөн явуулах сургалт боллоо

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын баталсан “Хот байгуулалтын кадастрын цахим систем”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Хот байгуулалтын кадастрын цахим систем /www.urban.gov.mn/-ийн нэмэлт хөгжүүлэлт, үйл ажиллагаандаа ашиглах талаарх сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд болон Аймгийн ерөнхий архитекторын төлөөллийг оролцуулан нийтдээ 38 хүн хамрагдлаа.

Сургалт зохион байгуулснаар “Хот байгуулалтын кадастрын цахим систем”-ийн туршилтыг нэг сарын хугацаатай эхлүүлж байна.