2022.02.09
Ашиглалтын шаардлага хангахгүй таван барилгыг буулгаж, шинээр дахин төлөвлөнө
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах СТ-01-СТ-05 дугаар байрнууд ашиглалтын шаардлага хангахгүй болоод олон жил болж байна.
Нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Хур алтан өргөө” ХХК-д Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг өгч, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ_байгуулах эрх олголоо.
Уг төслийн хүрээнд, олон жил яригдаж буй 18 дугаар хорооны хуучны таван барилгыг буулгаж, шинээр төлөвлөн барилгажуулж, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.