Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавьсан талаар мэдээлж байна
2022.02.23

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавьсан талаар мэдээлж байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийж байна.
 

УИХ-ын гишүүн Б.Бgттөмр дарах мэдээллийг өглөө:

-Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа. Хөгжлийн банкны Эрсдэлийн санд 700 орчим тэрбум төгрөг байсныг Монголбанк 1.3 их наяд төгрөг болгох зөвлөмж өгсөн. Тус банк нийт 74 төсөлд зээл олгосноос 21 нь зориулалтын бусаар зээлийн хөрөнгөө зарцуулжээ. Нийт зээлийн багцын     

  • 687 тэрбум чанаргүй
  • 500 орчим тэрбум төгрөг анхаарал хандуулах. Үүнд 5 зээл бий. "Эрдэнэс Монгол", Эрчим хүчний яамны зээлүүд багтана. 
  • 131 тэрбум төгрөгийн зээл хэвийн байна.