Мандал сумын Мөнгөнхараа чуулгын уран бүтээлчид шагналаа гардан авлаа
2022.02.25

Мандал сумын Мөнгөнхараа чуулгын уран бүтээлчид шагналаа гардан авлаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Мандал сумын Мөнгөнхараа чуулгын уран бүтээлчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Чуулгын тулгамдсан асуудлууд болон их засварын ажлын талаар санал солилцлоо. Мөнгөнхараа чуулгын их засвар, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2019 онд Улсын төсөвт суулгаж байсан юм.

Мөн тус чуулгын уран бүтээлчид болох Л.Мөнхнаран, С.Нарангэрэл, Б.Сүглэгмаа нар Монгол Улсын Төрийн дээд одон "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнагдсаныг гардуулан өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn