2022.02.10
Хэнтий аймгийн иргэд төрийн дээд одон медалиар шагнагдлаа
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хэнтий аймгийн дараах нэр бүхий иргэдийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнаж, шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Засаг даргын орлогч Л.Батсайхан нар гардуулан өгөв.
Үүнд: “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор нийт 10 хүн, “Алтан гадас одон”-гоор нийт 28 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар нийт 26 хүн тус тус шагнагджээ.