2022.03.07

Төв аймгийн Лүн суманд, УИХ-ын гишүүн Ц.Туваан ажиллалаа

Тэрээр, Лүн суманд ажиллах үеэрээ сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, Улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын явцтай танилцан, барилгын гүйцэтгэлд тулгарч байгаа асуудалтай танилцав. Мөн сумын Тамгын газрын удирдлагатай уулзан орон нутгийн хөрөнгө оруулалт, сумын хөгжлийн төлөвлөгөөний талаар ярилцлаа.

Ирэх онуудад хийх шаардлагатай байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад сургуулийн дотуур байрыг шинэчлэх, шинэ цэцэрлэгийн байр баригдаж дуустал цэцэрлэгийн барилгыг түр засварлах, Сумын Захиргааны байрыг засварлах, сумын инженерийн шугам сүлжээг шинэчлэн сайжруулах, хог ачилтын шинэ машинтай болох зэрэг хүсэлтийг өгөв.

Өндөр настан Ичинхорлоо, Батсүх, Базаррагчаа, Чойндон гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр ЕБС, соёлын төвд “2021 оны шилдэг борлуулалттай ном”-ын дээжсээс өглөө.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд маань орон нутагт залуу боловсон хүчнийг татаж ажиллуулах, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих, төрийн байгууллага бүрт байгаа үйлчилгээний ажилтнуудыг гэрээт ажилтан болгосон асуудлыг хөндөн ярьж, санал хүсэлтээ хэлж байв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn