
2022.03.11
Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөллийг хүлээн авч, орон нутгийн байдал болон сүүлийн үеийн хэрэгжүүлж буй ажлуудын талаар санал солилцлоо.
Мөн энэ үеэр Мандал сумын харьяат, НМХГ-ын байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, улсын ахлах байцаагч Чадраа овогтой Энхчимэг Монгол Улсын Төрийн дээд шагнал "Алтан гадас одон"-оор шагнагдсаныг гардуулж өгөв.