2022.03.23
Н.Энхболд: Мэргэжлийн хяналтаас явуулж буй шалгалтын хэдэн хувь нь төлөвлөгөөт байна вэ?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2021,03,23/-ны өдрийн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Мэргэжлийн хяналтын байгууллагаас явуулж байгаа нийт шалгалтын хэдэн хувь нь төлөвлөгөөт, хэдэн хувь нь төлөвлөгөөт бус байдаг вэ? Төлөвлөгөөт шалгалтаа зогсооно гэвэл дарамт хэдэн хувиар буурах вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn