2022.03.23

УИХ-ын гишүүн Ц.Туваан төрийн дээд одон медаль гардууллаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын уул багийн Шар дэл гэдэг өвөлжөөнд Сейтхажы Хайроль Хангелд овгийн Наурызын баярт оролцлоо.

Наурызын баярын энэ өдөр тус овгийн афа Ш.Афуза Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.3.21-ний өдрийн 33-р зарлигаар төрийн дээд шагнал “Алтангадас одон”-р шагнагдсаныг гардуулан өглөө. Афа Ш.Афуза гуайнх 11 хүүхэдтэй ба отгон хүү С.Өмир нь өнөө жил сумын аварга малчин болжээ.

Мөн энэ үеэр Сарбас овгийн Силемханы Тилеубект “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсаныг нь гардуулан өглөө.

Ц.Туваан гишүүн мөн Угтаалцайдам сумын Талын уул багийн Ацын шийр гэдэг өвөлжөөнд Харахас овгийн Заркумын Кулиман гуайд Төрийн дээд шагнал “Алтангадас одон”-гоор шагнагдсаныг нь гардуулан өгөв. Тэрээр залуу насандаа саальчин хийж сумын сайн малчин болж байжээ.

Угтаалцайдам сумын Талын уул багийн Сарвайн дунд бууц гэдэг өвөлжөөнд Молк овгийн Хавдрашийн Ерланбекд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.3.21-ний өдрийн 33 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсаныг гардуулан өгөв. Х.Ерланбек 1992 оноос хойш 30 жил мал маллаж байгаа юм байна.